Мэдээ мэдээлэл
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт судалгааны ажил эхэллээ
16/10/2015
Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт судалгааны ажил эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:592:"   “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ ТГ-ын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар, UNDP-ийн санхүүжилтээр нутгийн удирдлагын хяналт, тэнцвэртэй байдлын талаарх судалгааг хийж эхлээд байна. Тус судалгааны ажил 2013 оны 10-12 сар хүртэл буюу нийт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.    ";s:5:"image";s:18:"foce urgun (1).jpg";s:4:"desc";s:2910:"

    “Хараат бус судалгааны хүрээлэн” ТББ ТГ-ын “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар, UNDP-ийн санхүүжилтээр нутгийн удирдлагын хяналт, тэнцвэртэй байдлын талаарх судалгааг хийж эхлээд байна. Тус судалгааны ажил 2013 оны 10-12 сар хүртэл буюу нийт хоёр сарын хугацаанд үргэлжилнэ.     

     Судалгааны зорилго нь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (цаашид “ИТХ гэх) хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн орчинг судалж төлөөлөгчдийн чадавхи болон үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулах санал, зөвлөмж боловсруулах нь судалгааны ажлын үндсэн зорилго юм.

Нутгийн өөрөө удирдах ба захиргааны байгууллагын засаглах үйл явц харилцан уялдаатай, тэнцвэртэй байх харилцааны онол, практикийн асуудлыг судлан санал, зөвлөмж боловсруулна.

    Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

  1. ИТХ-аас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлж буй эрх зүйн орчинг судлах.
  2. Нутгийн өөрөө удирдах ба захиргааны байгууллагын засаглах үйл явцын тэнцвэрийн эрх зүйн орчин, онол практикийг судлах.
  3. Гадаад орны нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын талаар харьцуулсан судалгаа хийх.
  4. Судалгааны сэдвийн чиглэлээр өмнө нь хийгдэж байсан ижил төстэй ажлын мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг болно.

    Судалгааны хамрах хүрээ нь бүс болгоны төлөөлөл болох Дорнод, Өмнөговь, Өвөрхангай, Завхан аймгийн найман сумыг хамарна. Судалгаанд иргэд, орон нутгийн удирдлагуудыг хамруулахаас гадна баримт бичиг дээр илүү төвлөрч шинжилгээ хийнэ.

";}