Бид өдөр бүр scroll хийж байхдаа... хэнээр тоглуулж байгаагаа анзаардаггүй 🃏
Хуурамч мэдээллийн ард жинхэнэ "тоглогчид" бий:
♠️ Санхүүжүүлэгч — засгийн газар, улс төрчид, гадны оролцогчид: санаачилна, санхүүжүүлнэ, чиглүүлнэ
♣️ Бүтээгчид — PR, медиа багууд: агуулгыг бэлддэг
♦️ Түгээгчид — хэвлэл мэдээлэл, инфлүэнсэр, group admin: улс төрчид сэтгүүлчидтэй "хаалтын гэрээ" хийх нь ихсэж байна
♥️ Өдөөгчид — тролл, бот сүлжээ: 2023 онд Монголд 400,000+ хуурамч сошиал аккаунт бүртгэгдсэн байна
Хамгийн сонин нь юу гэвэл... олон нийт бид өөрсдөө хамгийн том түгээгч болдог: зураг + гарчиг хараад итгэх, шалгалгүй шууд share хийх, screenshot дамжуулах — эдгээр бүгд Joker-т ялалт өгдөг.
Бидний нэг share Joker-т ялалт өгдгийг санаарай. Joker-т бүү удирдуул — тоглоомын эзэн бол ЧИ 🎴
Судлаач оюутан 2025 хөтөлбөрийн цуврал үргэлжилсээр...
Сошиал посттой танилцах линк: (4) Facebook
#СудлаачОюутан2025 #ХуурамчМэдээлэл #IRIM #EUTED