Судалгааны шинэ тайлан нийтлэгдлээ
“Залуучуудын хуурамч мэдээлэлд өртөх эмзэг байдал, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс” судалгааны тайлан олон нийтэд нээлттэй тавигдлаа.
Энэхүү судалгаагаар 16-25 насны хот, хөдөөгийн 400 залуучуудыг хамруулан залуучуудын хуурамч болон төөрөгдүүлсэн мэдээлэлд өртөх эмзэг байдлын түвшинг хэмжин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлон, залуучуудын мэдээллийг шүүн тунгаах чадварыг дэмжихэд чиглэсэн интервенцийг зохион байгуулахад анхаарах санал, зөвлөмжийг танилцуулсан болно.
Бүрэн тайланг доорх холбоосоор орж уншаарай
[https://shorturl.at/FP2ve]
Энэхүү судалгаа нь Европын Холбооны Team Europe Democracy санаачилгын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй "Хуурамч мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь" (2025-2026) төслийн хүрээнд бэлтгэгдэв.