Засаглал дахь хүүхдийн оролцооны өнөөгийн байдал

Японы Хүүхдийг Ивээх сан нь 2012 оны 7 сараас 2015 оны 6 сар хүртэл “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд, IRIM судалгааны хүрээлэнгээс төслийн үйл ажиллагаа хэрэгжиж эхлэхээс өмнө орон нутгийн засаглалын бүхий л түвшин дэх хүүхдийн оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг тодруулж, хүүхдийн оролцоог хангахад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, өнөөгийн байдлаар хүүхдийн оролцооны цар хүрээ, арга хэлбэрийг өргөжүүлэх боломжийг тодорхойлох зорилго бүхий суурь судалгааг гүйцэтгэсэн.

Энэ хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:

  1. Хүүхдийн оролцооны өнөөгийн нөхцөл байдлыг гэр бүл, сургууль, орон нутгийн түвшинд судалж тодорхойлох,
  2. Хороо, дүүрэг, нийслэлийн түвшинд төсөвлөлт, төлөвлөлт, хэрэгжилтийн хяналтад хүүхдийн оролцооны байдал ямар түвшинд байгааг дүрслэх
  3. Хүүхдийн оролцоонд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлох
  4. Орон нутгийн түвшинд  хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх бодлогын агуулга, түүнийг хэрэгжүүлэх арга зам, боломжуудыг нээх, зөвлөмж боловсруулах

Суурь судалгааны хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй, Налайх дүүргийн хүүхдүүдээс, эцэг эхчүүд болон оролцогч талуудаас судалгааны мэдээлэл цуглуулсан. Судалгааны мэдээллийг фокус бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага,баримт бичгийн судалгаа асуумж гэх мэт тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан ашиглаж цуглуулсан.

·         Судалгааны баг судалгааны арга зүй, аргачлалын дагуу судалгааны баг холбогдох арга зүй, аргачлалыг зорилтод дэвшүүлсэн чиглэлийн хүрээнд боловсруулсан.

·         Суурь судалгааны хүрээнд тоон болон чанарын судалгааны 4 төрлийн хэрэглэгдэхүүн боловсруулсан.

·         Баримт бичгийн судалгааны хүрээнд, нийслэлийн болон дүүргийн хэмжээнд боловсруулагдсан төсвийн болон төлөвлөлтийн баримт бичгүүдэд анализ хийсэн.

·         Судалгааны хүрээнд нийт ЕБС-ийн хүүхдүүдийн дунд 6 фокус бүлгийн ярилцлага, нийслэлийн, дүүргийн, хорооны болон сургуулийн түвшиндэх холбогдох удирдлага, мэргэжилтнүүдийн дунд 71 стандартчилагдсан ярилцлага, ЕБС болон зорилтот бүлгүүдийн дунд 422 асуумжийг тус тус зохион байгуулсан.

Судалгааны тайлангийн үр дүнг төсөл хэрэгжиж буй Чингэлтэй дүүргийн оролцогч талуудын дунд зохион байгуулж, судалгааны тайланд холбогдох саналуудыг хүлээн авсан. Мөн судалгааны тайланг нийслэлийн хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд, дүүргийн хүүхдийн хэлтэсийн мэргэжилтнүүд, Чингэлтэй дүүргийн хорооны удирдлагууд, мэргэжилтнүүд, хүүхдүүд гэх мэт оролцогч талуудын дунд үр дүнг танилцуулж, тайлангийн үр дүнг тархаасан. Судалгааны ажлыг MN 25 телевизийн хэвлэлийн бага хурлаар танилцуулсан

Тайланг хавсралтаас үзнэ үү