“Зэлүүд тал II: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” төслийн өрхийн болон зах зээлийн судалгаа

IRIM судалгааны хүрээлэн “Зэлүүд тал II: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” төслийн өрхийн болон зах зээлийн судалгааг зохион байгуулж байна.

Төслийн зорилго

  • 2006 онд хэрэгжсэн 'Зэлүүд тал I: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд' судалгааны мэдээллийг шинэчлэх зорилтыг хангахуйц дизайн боловсруулах

Судалгааны зорилго

  • Монгол орны зэрлэг ан амьтдын хэрэглээ, худалдааны цар хүрээ, зах зээл дээр худалдаалагдаж буй ан амьтны гаралтай бүтээгдэхүүний үнийг тодорхойлох
  • Зэрлэг ан амьтан ашиглалт, худалдааны талаарх олон нийтийн мэдлэг, хандлагыг үнэлэх;
  • Судалгааг давтан хэрэгжүүлэхэд шаардагдах дэлгэрэнгүй баримт бичгийг бүрдүүлэх;
  • Зах зээлийн болон Өрхийн судалгааны хоорондын боломжит хамаарлыг тодорхойлох

Талархал: Судалгааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Лондонгийн Амьтан  Судлалын Нийгэмлэг, судалгааг хамтран хэрэгжүүлсэн “Legal Atlas” LLC нартаа талархал илэрхийлье.

Холбоотой линк: http://theubpost.mn/2016/10/24/tackling-illegal-wildlife-trafficking-in-mongolia/

IRIM судалгааны хүрээлэн “Зэлүүд тал II: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд” төслийн өрхийн болон зах зээлийн судалгааг зохион байгуулж байна.