Хөдөлмөрийн судалгааны институтын захиалгаар хийгдэж буй "Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал" судалгааны төсөл 2014 оны 08 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 21-ны хооронд манай байгууллага дээр хэрэгжлээ.
Уг судалгааны гол зорилго нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хүрээнд тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, эрсдэл, хязгаарлалтууд түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг тодорхойлох явдал юм.
Дээрх үндсэн зорилготой уялдуулан IRIM судалгааны хүрээлэн нь ажлын мэдээлэл цуглуулах, мэдээллийг зориулалтын програмд шивж оруулах ажлуудыг гүйцэтгэх зөвлөх үйлчилгээг үзүүлэгч байгууллагаар ажиллаж байна.
“Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдлын судалгаа”-нд хөдөлмөрийн насны (15-59 нас) иргэдийг хамруулж байгаа юм.
Уг судалгаа нь манай байгууллага дээр урьд өмнө нь хийгдэж байгаагүй олон талбарт мэдээлэл цуглуулалт явагдаж байгаа бөгөөд хамрах хүрээ нь Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийг хамарсан нийт 200 цэгт хэрэгжиж байгаагаараа онцлогтой.
"Хөдөлмөрийн судалгааны институтын захиалгаар хийгдэж буй "Хөдөлмөр эрхлэлтийн тогтвортой байдал" судалгааны төсөл 2014 оны 08 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 21-ны хооронд манай байгууллага дээр хэрэгжлээ. Уг судалгааны гол зорилго нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлын хүрээнд тогтвортой хөдөлмөр эрхлэх боломж, эрсдэл, хязгаарлалтууд түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг тодорхойлох явдал юм.