"ОРОН НУТГИЙН ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ХҮҮХДИЙН ОРОЛЦОО"

Японы Хүүхдийг Ивээх Сангийн захиалгаар Нийслэлийн Чингэлтэй, Сонгино хайрхан, Налайх дүүргийн зургаан хороонд “Орон нутгийн шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн оролцоо”  төслийн суурь судалгаа амжилттай хэрэгжлээ.

Японы Хүүхдийг Ивээх сан нь 2012 оны 7 сараас 2015 оны 6 сар хүртэл “Сайн засаглалд хүүхдийн оролцоо амин чухал” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн эхний үе шат 2012 оны 7 сараас 2013 оны 3 сарыг дуустал хэрэгжих юм. Цаашид ахин хоёр үе шаттай үргэлжлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Судалгааны бүхий л үе шатанд идэвхтэй хамтран ажилласан зорилтот дүүрэг, орон нутгийн удирдлага, судалгааны орон нутгийн зохицуулагчид, хамтран ажилласан иргэний нийгмийн байгууллагуудад талархал илэрхийлье.Мөн судалгааг амжилттай зохион байгуулж, хэрэгжүүлэхэд тал бүрийн туслалцаа үзүүлсэн Японы Хүүхдийг Ивээх Сангийн хүүхэд хамгаалах хөтөлбөрийн ерөнхий менежер Б.Дарьханд, хөтөлбөрийн мэргэжилтэн Э.Оюунмаа, зөвлөх Ч.Мөнгөнтуяа, З.Уянга нарын оруулсан хувь нэмрийг онцгойлон дурьдаж байна.