“SPACES” төслийн байгаль орчны харилцааны бүрэлдэхүүн хэсгийн “Мэдлэг, хандлага, дадлын судалгаа” (Pre-KAP Survey)

IRIM судалгааны хүрээлэн нь ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр БОАЖЯ, GIZ хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн Байгаль орчны харилцааны бүрэлдэхүүн хэсгийн “Мэдлэг, хандлага, туршлагын” туршилт судалгааг (Pilot-KAP Survey) 2020 он болон 2021 онд тус тус зохион байгуулж байна. Pre-KAP судалгааны бэлтгэл ажил 2021 оны 5 сараас эхэлснийг мэдээлж байна. Түүнчлэн энэ удаагийн төсөлд Georgian Opinion Research Business International (GORBI)-ийн олон улсын мэргэжилтнүүд судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах, ерөнхий үйл ажиллагаанд туслалцаа дэмжлэг үзүүлэх журмаар төслийн үндсэн багтай хамтран ажиллаж эхлээд байна.    

KAP судалгааны төслийн гол зорилгууд нь:  

  • Зорилтот ТХГН-т өмнөх болон дараах KAP судалгааг төлөвлөх,  

  • Зорилтот ТХГН-т ганцаарчилсан судалгаа хийх замаар байршлын онцлог, статистикийн ач холбогдолтой KAP судалгааг зохиог байгуулах, 

  • ТХГН-ийн онцлог шинж тэмдгүүд болон ёс зүйн дүрмийн талаарх мэдээллийн дагуу суурь мэдээллийг боловсруулж өмнөх KAP судалгааг зохион байгуулах.  

Төслийн хүрээнд зорилтот гурван тусгай хамгаалалттай газар нутгуудад аялж буй дотоодын аялагчид болон тухайн газар нутгуудын захиргаанд ажилладаг ажилтнуудын мэдлэг, хандлага, дадлыг судлав.  

Судалгаа нь тоон судалгааны аргыг ашигласан ба үүнд нийт 1,316 дотоодын аялагчид болон 147 ТХГН ажилтнууд хамрагдав. Тоон судалгааны мэдээлэл цуглуулалт 7 сарын 13-аас 9 сарын 1-ний хооронд зохион байгуулагдсан бөгөөд мэдээлэл цуглуулалтыг компьютерт суурилсан биечлэн болон компьютерт суурилсан утсаар мэдээлэл цуглуулах аргуудыг ашиглан явуулсан. 

Төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлуудын дэлгэрэнгүй мэдээллийг дурдвал: 

  • Судалгааны түүврийг шинэчлэн тооцсон, 

  • Судалгааны хэрэглэгдэхүүнийг сайжруулсан, 

  • Туршилт судалгаа хийж үүний үр дүнд үндэслэн хэрэглэгдэхүүнийг сайжруулсан, 

  • Сургалтын гарын авлага бэлтгэж, судлаач нарын сургалт зохион байгуулсан, 

  • CAPI аргыг ашиглан мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулсан, 

  • Мэдээлэл оруулах, мэдээллийн чанарыг гурван үе шаттайгаар шалгасан, 

  • Өгөгдлийн шинжилгээнд зориулан цэвэрлэж боловсруулсан өгөгдлийн багцыг боловсруулсан, 

  • Цуглуулсан тоон мэдээллийн дүн шинжилгээ хийсэн, 

  • Тоон судалгааны урьдчилсан дүгнэлтийг боловсруулсан, 

  • Эцсийн тайлангийн хүрээ боловсруулсан, 

  • Эцсийн тайлан боловсруулж, богино нийтлэл болон танилцуулга бэлтгэсэн. 