Ковид-19 цар тахлын үед хэрэгжүүлсэн Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Хүнсний эрхийн бичгийн нэмэгдэл хариу арга хэмжээний хэрэгжилтийн судалгаа

Тус судалгаа нь Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Хүнсний эрхийн бичиг хөтөлбөрийн нэмэгдлийн хэрэгжилтийн үр дүнтэй байдал буюу эдгээр нэмэгдлийн өрхийн амьжиргаанд үзүүлсэн нөлөө, нэмэгдлийн цаг хугацаа болон хэмжээний тохиромжтой байдал, хөтөлбөрийн хамралт, үйлчилгээний чанар, үйл ажиллагааны боломжтой байдлыг судлах зорилготой. 

Хөтөлбөрүүдийн үр дүнг үнэлж, хэрэгжилтэд анхаарах шаардлагатай асуудлуудыг илрүүлж, шийдэх боломжит арга замын талаар санал зөвлөмж дэвшүүлэхийн тулд судалгааны баг тоон ба чанарын аргыг хослуулан хэрэглэсэн. Тоон судалгааны аргууд нь хөтөлбөрийн үр шим хүртэгчдийн өнөөгийн нөхцөл байдлыг олон талын үзүүлэлтээр, гол бүлгүүдээр харуулж, гарч буй өөрчлөлтийн хандлагыг тодорхойлоход чиглэсэн бол чанарын судалгааны аргууд нь дээрх нөхцөл байдал, өөрчлөлтийн шалтгаан, онцлог асуудлуудыг тодруулахад чиглэсэн. 