Залуучуудын санаа бодлын судалгаа – 2020

Уг судалгаа нь Монгол улс дахь ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх залуучуудын санаа бодлыг судлах үндсэн зорилготой байв. Үүний хүрээнд үндсэн 3 бүлэг сэдвийн дагуу мэдээлэл цуглуулсан. Үүнд:  

  • Монгол дахь ардчилсан институтийн нөхцөл байдал, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх залуу хүмүүсийн санаа бодлыг судлах 

  • Залуучуудын мэдээлэл авч буй эх үүсвэрийг олж тогтоох, хаанаас хэрхэн мэдээлэл авч байна, түүнийгээ хэрхэн баталгаажуулж байгааг судлах 

  • Засгийн газрын үйл ажиллагааны үр нөлөө, хариуцлагатай байдал, иргэдэд хүрч буй хамрах хүрээний талаарх залуучуудын санаа бодлыг судлах 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Захиалагч талаас санал болгосон арга зүй, асуумж хэрэглэгдэхүүнийг туршиж, сайжруулах үйл явцыг хариуцсан зохион байгуулсан 

  • Мэдээлэл цуглуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хангасан 

  • Улаанбаатар хот болон 10 аймгийг хамарсан мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулж, 2500 залуучуудыг  судалгаанд оролцуулсан 

  • Мэдээллийн чанарын хяналтын ажлыг зохион хангасан 

  • Цугларсан мэдээллийг зориулалтын программд оруулж, чанарын шаардлага хангасан дата сан үүсгэн захиалагчид хүлээлгэн өгсөн 

  • Мэдээлэлд шинжилгээ хийж, түүний үр дүнд суурилан Аналитик тайлан бэлтгэсэн 

  • Судалгааны үр дүнг бүрэн тусгасан танилцуулга (PPT)-ыг бэлтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн 

Уг судалгаа нь Монгол улс дахь ардчилал, хүний эрхийн нөхцөл байдлын талаарх залуучуудын санаа бодлыг судлах үндсэн зорилготой байв. Үүний хүрээнд үндсэн 3 бүлэг сэдвийн дагуу мэдээлэл цуглуулсан.