Төрийн бодлого үйлчилгээний талаарх иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа

Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэдийн санаа бодлыг тандан судалж, дүн шинжилгээ хийх үндсэн зорилготой.  Түүнчлэн судалгааны үр дүн, зөвлөмжийг төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого шийдвэрийг боловсруулах, үнэлэхэд ашигласан. 

Судалгаанд Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн 291 сум, 545 багийг хамруулсан бөгөөд нийт судалгаанд оролцогчдын гуравны нэг хувийг хөдөө, орон нутгийн багт амьдардаг иргэд эзэлж байна. Нийт 13860 иргэн хамруулсан ба Улаанбаатар хотоос 1680, бусад аймаг бүрээс 580 иргэн тус тус судалгаанд оролцуулсан. 

Үйлчилгээний хүрээнд, бид дараах ажлуудыг гүйцэтгэсэн:  

  • Судалгааны арга зүй болон асуумж хэрэглэгдэхүүний сайжруулах, бэлтгэх, турших үйл явцыг хариуцан гүйцэтгэсэн 

  • Бусад багцад мэдээлэл цуглуулах байгууллагуудад судалгааны аргачлал, мэдээлэл цуглуулахтай холбоотой зааварчилгаа, сургалт зохион байгуулсан 

  • Мэдээлэл цуглуулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хангасан 

  • Төвийн бүсийн 6 аймаг болон Улаанбаатар хотын 13 860 иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг зохион байгуулсан 

  • Мэдээллийн чанарыг нягтлан сайжруулж, бусад багцын дата сетийг нэгтгэн Улсын хэмжээний нэгдсэн мэдээллийн сан үүсгэсэн 

  • Цугларсан мэдээллийг зориулалтын программд оруулж, боловсруулж, үр дүн гарган Улсын хэмжээний үр дүн бүхий тайлан боловсруулсан 

  • Тайланг захиалагч болон бусад сонирхогч талуудад танилцуулж, хэвлэн тархаах ажлыг зохион байгуулсан 

Төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа нь чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй, шуурхай байгаа эсэх талаар иргэдийн санаа бодлыг тандан судалж, дүн шинжилгээ хийх үндсэн зорилготой. Түүнчлэн судалгааны үр дүн, зөвлөмжийг төрийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлого шийдвэрийг боловсруулах, үнэлэхэд ашигласан. Судалгаанд Улаанбаатар хотоос гадна 21 аймгийн 291 сум, 545 багийг хамруулсан бөгөөд нийт судалгаанд оролцогчдын гуравны нэг хувийг хөдөө, орон нутгийн багт амьдардаг иргэд эзэлж байна. Нийт 13860 иргэн хамруулсан ба Улаанбаатар хотоос 1680, бусад аймаг бүрээс 580 иргэн тус тус судалгаанд оролцуулсан.