“Төрийн байгууллагын цахим засаглалыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” төсөл

IRIM судалгааны хүрээлэнгийн “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал” төслийн төрийн байгууллагын ил тод байдлыг үнэлэх туршлагаар энэхүү төсөл нь төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлыг хянах хэрэглэгдэхүүнийг олон улсын туршлагад тулгуурлан сайжруулж, үүний хажуугаар орон нутаг, бүс нутагт ашиглаж болохуйц боловсруулах юм.  

Төслийн зорилго бол ИНБ-ууд төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг хянах хэрэглэгдэхүүнийг боловсруулж, төрийн байгууллагыг тогтмол хянаж, санал зөвлөмжөөр хангах юм. Төслийн хүрээнд гурван үе шаттай үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүнд: 

  1. Төв Азийн бүс нутгийн цахим хуудасны ил тод байдлын хэрэгцээг тодорхойлох, олон улсын үнэлгээний хэрэглэгдэхүүн, санаачилгууд судлан хэрэглэгдэхүүн боловсруулах. 
  2. Киргизстан улсад хэрэглэгдэхүүнийг туршин Монгол болон Киргизстан улсад судалгааны ажил явуулах бөгөөд төслийн баг нь Киргизстаны ИНБ-т хэрэглэгдэхүүнээ танилцуулж, сургалт зохион байгуулна. 
  3. Ирээдүйн хамтран ажиллах боломжуудыг нэмэгдүүлэх, санаачлаг, мэдлэг солилцох хүрээнд төслийн баг Төв Азийн төлөөлөгчидтэй арга зүйг танилцуулах, үр дүнг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулсан.  

IRIM судалгааны хүрээлэн нь төслийг 4 бүтээгдэхүүний үе шат болгон хэрэгжүүлсэн.. Үүнд:  

  • Арга зүйг боловсруулсан. Төрийн байгууллагын ил тод байдлыг үнэлэх олон улс болон Монгол улсын арга хэрэглэгдэхүүний талаар судалж, олон эх сурвалжаас шаардагдах мэдээллийг цуглуулсан.  

  • Арга зүйг турших. Боловсруулсан арга зүйг Монгол болон Киргизстан улсад судалгааны ажил явуулсан. Ингэхийн тулд төслийн баг Киргиз хамтран ажиллах байгууллага сонгон шалгаруулж сургалт зохион байгуулан судалгааны ажлыг эхлүүлсэн.  

  • Арга зүйг эцэслэн боловсруулсан индексээ Төв Азийн төлөөлөгчдөд танилцуулсан.  

Монгол болон Киргиз баг бүр 20 төрийн байгууллагаас мэдээлэл цуглуулсан. Судалгааны арга зүй гурван хэсгээс бүрдсэн. Үүнд:  

  • Хууль эрх зүйн – Эрх зүйн орчин болон олон улсын бий болсон индексийн үр дүнг үнэлэх  

  • Байгууллагын ил тод байдлын бэлэн байдал – Байгууллагын ил тод байдлыг бий болгох үйл явц, нөөцийн талаар байгууллагуудын албан хаагчаас ярилцлага авах 

  • Дижитал ил тод байдал – Тухайн байгууллагын цахим хуудас ямар ч браузер болон төхөөрөмжөөс хэнд ч ашиглаж болохуйц эсэхийг үнэлэх   

IRIM судалгааны хүрээлэнгийн “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал” төслийн төрийн байгууллагын ил тод байдлыг үнэлэх туршлагаар энэхүү төсөл нь төрийн байгууллагуудын цахим хуудасны ил тод байдлыг хянах хэрэглэгдэхүүнийг олон улсын туршлагад тулгуурлан сайжруулж, үүний хажуугаар орон нутаг, бүс нутагт ашиглаж болохуйц боловсруулах юм.