Монгол дахь арьс ширний үйлдвэрлэлийн судалгаа

Энэхүү гэрээт ажлын зорилго нь Улаанбаатар хот болон  Увс, Дархан аймгууд дахь 19 арьс ширний үйлдвэрүүдээс мэдээлэл цуглуулах байсан юм. Цуглуулсан мэдээлэлд суурилан нөхцөл байдлын шинжилгээ хийж, уг салбарт чиглэсэн хөгжлийн стратегийг тодорхойлохын сацуу  нөлөөллийн үйл ажиллагааг эрэмбэлэх юм.  

Судалгааны асуумж нь нийт 9 бүлэг бүхий (Ерөнхий, Бизнесийн үйл ажиллагаа, Чадавхи, Хэрэгцээ, Арьсан бүтээгдэхүүн/Гутлын үйлдвэрлэл, Арьс шир идээлэх, Худалдаатай холбоотой мэдээлэл, Үйлдвэрлэл болон Санхүү) нийт 43 асуултуудаас бүрдсэн. Судалгааны асуумжийг ашиглан арьс, ширний үйлдвэрлэл эрхлэгчдээс мэдээлэл цуглуулсан. Мөн дээрх асуудлуудын дагуу гол оролцогч талуудтай (арьс ширний үйлдвэрлэлийн асуудал хариуцан ажиллаж буй төрийн байгууллагын ажилтнууд болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын ажилтнууд) гүнзгийрүүлсэн ярилцлага хийсэн.  

Судалгааны үр дүнд уг салбарын хөгжилтэй холбоотой нэн тэргүүний асуудлууд, боломж, бэрхшээл зэргийг тодорхойлж, стратегийн чиглэлийг тодорхойлсон.  

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан цуглуулах асуумжийг боловсруулж, сайжруулсан (туршилт судалгааг гүйцэтгэсэн) 

  • Арьс ширний үйлдвэрлэлтэй холбоотой шийдвэр гаргагч, үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудтай хийх ярилцлагын асуултуудыг боловсруулж, сайжруулсан 

  • Судлаачдад зориулан сургалт зохион байгуулж, мэдээлэл цуглуулалтад бэлтгэсэн 

  • Гол оролцогч талуудтай ярилцлагын зохион байгуулж, гүйцэтгэсэн  

  • Чанарын болон тоон мэдээллийг боловсруулсан  

  • Эцсийн тайланг боловсруулж, бэлтгэсэн  

Энэхүү гэрээт ажлын зорилго нь Улаанбаатар хот болон Увс, Дархан аймгууд дахь 19 арьс ширний үйлдвэрүүдээс мэдээлэл цуглуулах байсан юм. Цуглуулсан мэдээлэлд суурилан нөхцөл байдлын шинжилгээ хийж, уг салбарт чиглэсэн хөгжлийн стратегийг тодорхойлохын сацуу нөлөөллийн үйл ажиллагааг эрэмбэлэх юм.