“Иргэдийн хуул зүйн туслалцааны хэрэгцээг тодорхойлох судалгаа”

ННФ нь Монгол улсад эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх замаар алслагдмал, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба тус хөтөлбөрийн эхний шат нь үндэсний хэмжээнд, тэр дундаа төвөөс алслагдмал нутагт суугаа ядуу иргэдэд тулгамдаж буй эрх зүйн асуудал, шийдвэрлэж буй арга хэрэгслүүд, эрх зүйн  зөвлөгөө, үйлчилгээ авах өнөөгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох явдал юм. Үүнд: 

  • Судалгааны арга зүйг захиалагчтай хамтран боловсруулах,  

  • Судалгааны арга зүй, хэрэглэгдэхүүн боловсруулах хүрээнд салбарын экспертүүдтэй чанарын судалгааг гүйцэтгэх, 

  • Судалгааны түүврийн аргачлал, хэмжээг захиалагчтай зөвшилцөн тодорхойлох, ингэхдээ, алслагдмал, эмзэг бүлгийн иргэдийг хамруулах, 

  • 1630 иргэнээс нүүр тулсан ярилцлага хийж, мэдээллийг таблет ашиглан цуглуулах 

  • Судалгааны мэдээлэл цуглуулалтын явцад чанарын хяналтыг гүйцэтгэж, захиалагчид тогтмол мэдээлж, цуглуулсан мэдээллийг баталгаажуулах  

  • Баталгаажуулсан мэдээллийг нэгтгэн мэдээллийн санг бүрдүүлэх 

  • Цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулж захиалагчид хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.  

ННФ нь Монгол улсад эрх зүйн анхан шатны зөвлөгөө мэдээлэл, үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх замаар алслагдмал, эмзэг бүлгийн иргэдийн амьжиргааг сайжруулах зорилготой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ба тус хөтөлбөрийн эхний шат нь үндэсний хэмжээнд, тэр дундаа төвөөс алслагдмал нутагт суугаа ядуу иргэдэд тулгамдаж буй эрх зүйн асуудал, шийдвэрлэж буй арга хэрэгслүүд, эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах өнөөгийн хэрэгцээ, боломжийг тодорхойлох явдал юм.