Хотын засаглал” төслийн бүрэлдэхүүн 5 “Чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг институцлэх”-д дэмжлэг үзүүлэх төсөл

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба нь “Засаглалыг дэмжиж, төвлөрлийг сааруулах хөтөлбөр II”-ийн хүрээнд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Азийн Сантай  

хамтран “Хотын Засаглал” төслийг 2015 оны 7-р сараас хойш хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь 2018 оны 12-р сар хүртэл хэрэгжих юм. “Хотын Засаглал” төсөл нь иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээг үзүүлэх төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ШХА-н захиалгаар IRIM судалгааны хүрээлэн төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн  

тохиромжтой сургалтын байгууллагыг сонгох зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэлээ. 

Төслийн зөвлөх үйлчилгээний зорилго нь төрийн албан хаагчдад сургалтын үйлчилгээ үзүүлэх боломжтой сургалтын байгууллагуудыг үнэлэх юм. Энэ зорилгын хүрээнд дараах дэд зорилтуудыг тавьж байна. Үүнд:  

  • Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээг тодорхойлох 

  • Сургалтыг үнэлэхэд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлж, шинжилгээ хийх 

  • Төрийн албан хаагчдын хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын агуулгыг тодорхойлох 

  • Судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан сургалтын шалгуур үзүүлэлтүүдийн дагуу орчны шинжилгээ хийн, сургалтын байгууллагуудыг үнэлэх юм.  

Эдгээр зорилтуудад хүрэхийн тулд, төрийн албан хаагчдын дунд сургалтын хэрэгцээг тодорхойлох судалгааг зохион байгуулж, сургалтын байгууллагуудын чадавхыг үнэлэх ажлуудыг гүйцэтгэсэн. 

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба нь “Засаглалыг дэмжиж, төвлөрлийг сааруулах хөтөлбөр II”-ийн хүрээнд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Азийн Сантай хамтран “Хотын Засаглал” төслийг 2015 оны 7-р сараас хойш хэрэгжүүлж байна. Энэ төсөл нь 2018 оны 12-р сар хүртэл хэрэгжих юм. “Хотын Засаглал” төсөл нь иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан үйлчилгээг үзүүлэх төрийн албан хаагчдын чадавхийг сайжруулах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд ШХА-н захиалгаар IRIM судалгааны хүрээлэн төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой сургалтын байгууллагыг сонгох зөвлөх үйлчилгээг хийж гүйцэтгэлээ.