Хөдөлмөр эрхлэлтийн барометрийн судалгаа

“Барометрийн судалгаа”-ны үндсэн зорилго нь ойрын нэг жилийн хугацаанд /2016.01-2016.12/ хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг мэргэжил, салбар, байршил бүрээр тодорхойлон, боловсролын сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад чиглэсэн. 

Төслийн хүрээнд гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Захиалагч тал үндсэн зорилтуудыг хангахуйц хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн ба боловсруулагдсан хэрэглэгдэхүүнийг туршиж, сайжруулах саналыг дэвшүүлэн эцэслэсэн. 

  • Захиалагч талын санал болгосон хоёр талбар дээр судалгааны арга зүй болон түүврийн аргачлалыг урьдчилан туршиж нэгдсэн аргачлал бэлтгэсэн. 

  • Үндэсний хэмжээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 2000 гаруй байгууллагыг судалгаанд хамруулах ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний хүний нөөцтэй судлаачдын багийг бүрдүүлж, сургаж бэлтгэсэн. 

  • Үндэсний хэмжээнд мэдээлэл цуглуулах ажлын төлөвлөгөө боловсруулж, бүрэн мэдээлэл бүхий чанартай судалгааг таблет аппликэйшн ашиглан тогтсон хугацаанд цуглуулсан.   

  • Цугларсан мэдээллийн үнэн зөв найдвартай байдлыг дотооддоо болон захиалагч байгууллагаар хянуулж тухай бүрт нь засварлаж,  мэдээлэл оруулах программд оруулахад бэлэн болгосон. 

  • Мэдээллийг шивж, цэвэрлэн, алдаагүй нэгдсэн мэдээллийн сан үүсгэх ажлыг богино хугацаанд зохион байгуулсан. 

  • Цаасаар цугларсан бүх мэдээллийг захиалагч байгууллагын архивын стандарт шаардлагын дагуу архивлаж, нэгтгэн хүлээлгэн өгсөн. 

  • Судалгааны бусад олдворууд, холбоо барих хаяг, координат, зочлолтын баримтуудыг мөн нэгтгэн хүлээлгэн өгсөн. 

  • Мэдээлэл цуглуулалт болон мэдээлэл оруулалтын үйл явцыг багтаасан эхлэлтийн, явцын болон техникийн эцсийн санал боловсруулан захиалагч талд танилцуулан хүлээлгэн өгсөн. 

Барометрийн судалгаа”-ны үндсэн зорилго нь ойрын нэг жилийн хугацаанд /2016.01-2016.12/ хөдөлмөрийн зах зээлд хэрэгцээтэй байх ажиллах хүчнийг мэргэжил, салбар, байршил бүрээр тодорхойлон, боловсролын сургалтын, хөдөлмөр эрхлэлтийн бодлого боловсруулагч байгууллагууд болон бусад хэрэглэгчдийг мэдээллээр хангахад чиглэсэн.