“Цахим Марафон” төсөл

IRIM судалгааны хүрээлэн Төв Азийн бүсийн ‘Innovation for Change’ (I4C CA)-тай хамтран ‘Цахим Марафон’ төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл нь ил тод байдал, хариуцлага, авлигын эсрэг санаачилгуудыг түгээх дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах шинэлэг, шийдлүүдийг дэмжиж ажиллах зорилготой. Мөн төсөлд хамрагдсан багуудын санаачилсан төслөөр дамжуулан урт хугацааны үр өгөөж, үр дүнгээ өгөх боломжтой загварыг богино хугацаанд туршин бий болгоход чиглэнэ.

‘Цахим Марафон’ төсөл нь үндсэн гурван зорилготой:

  • бүтээлч, шинэлэг нийгмийн хөдөлгөөн эсвэл кампанит ажил зохион байгуулах;
  • ил тод байдал, хариуцлагын чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулж, тэдний сүлжээг өргөжүүлэхэд нь туслах;
  • ил тод байдал, авлигын эсрэг санаачилгуудаар дамжуулан иргэдийг мэдээллээр хангах, мэдлэгийг нь сайжруулах.

Уг төслийг хэрэгжүүлэх үед дараах үйл ажиллагаануудыг хийв:

  1. Бэлтгэл ажил болон нөхцөл байдлын дүн шинжилгээ: Төслийн баг нөхцөл байдлын дүн шинжилгээний тайланд хүний хөгжил, улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал, хүний эрх, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн нөхцөл байдалтай холбоотой зорилтот улс орнуудын онцлог бүхий л асуудлыг судалсан.
  2. “Төв Ази дахь ил тод байдал ба хариуцлагыг дэмжих нь” сургалт: Төслийн багуудаас төслийн саналыг хүлээн авахаас өмнө Монгол, Афганистан, Киргизстан, Казахстан, Турк, Тажикстан улсуудын нийт 32 оролцогчдыг хамруулсан хоёр өдрийн онлайн сургалтыг явуулсан бөгөөд энэхүү сургалтын үеэр мэргэжлийн шинжээчид дараах сэдвээр илтгэлүүд тавьсан: 
    1. Хариуцлага ба иргэдийн оролцоо
    2. Ил тод байдал ба авлигын эсрэг санаачилгуудын Монгол дахь шилдэг туршлагууд
    3. Дэлхийн болон бүс нутгийн чиг хандлага, хөндлөнгөөс нөлөөлөх шинэчлэл
    4. Нийгмийн мэдээллийн нөлөө бүхий кампанит ажил зохион байгуулах гарын авлага
  3. Төслийн санал болон сонгон шалгаруулах үйл явц: Зорилтот орнуудын төсөлд хамрагдах сонирхол бүхий багуудаас төслийн шинэчлэгдсэн хүрээ, нөхцөл байдлын дүн шинжилгээнд үндэслэн төслийн саналыг хүлээн авах талаарх мэдээг боловсруулан нөхцөл байдлын дүн шинжилгээнээс гарсан олон нийтийн сүлжээнүүд болох Фэйсбүүк, Телеграм, Одноклассники, болон вэбсайтууд зэрэг түгээмэл платформоор дамжуулан төслийн санал хүлээн авах тухай мэдээллийг зарласан.
  4. Төсөл хэрэгжүүлэлт: Сонгогдсон зургаан баг өөрсдийн төслүүдээ өөрийн орондоо нийт 5 долоо хоногийн турш хэрэгжүүлэв.
  5. Сүүлийн дүгнэх семинар болон шилдэг хэрэгжүүлэгчид: Сүүлийн семинарт нийт 21 оролцогч оролцсон ба төсөлд оролцсон баг бүр өөрсдийн туршлага, үр нөлөө, үр дүнгээ бусад оролцогчидтой хуваалцан харилцан бие биеэсээ суралцсан. Сонгон шалгаруулах хорооны гишүүдийн нэгдсэн оноог үндэслэн дараах Шилдэг хэрэгжүүлэгчдийг сонгов:
    1. Тажикистан улс - Branch of the NGO "Office of Civil Liberties”
    2. Киргизстан улс - Content Media NGO
    3. Тажикистан улс - Nuri Irfon NGO

Төсөл хэрэгжүүлсэн байршил: 

  • Афганистан
  • Казахстан
  • Киргизстан
  • Монгол
  • Тажикистан

Энэхүү төсөл нь ил тод байдал, хариуцлага, авлигын эсрэг санаачилгуудыг түгээх дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулах шинэлэг, шийдлүүдийг дэмжиж ажиллах зорилготой.