Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн үнэлгээ

Японы Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр нь Японы Гадаад Харилцааны Яамны санхүүжилтээр “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийг 2018 оны 4 сараас 2021 оны 3 сарыг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, Ховд, Өвөрхангай аймгуудад 2021 он хүртэл хэрэгжсэн. Төсөл нь сонгосон дүүрэг, аймгийн 8 ЕБС, 5 НТБТ-д суралцаж буй боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд (ТХХ)-д хүртээмжтэй боловсрол олгох, энэ хүрээнд ЕБС-дад тэгш хамруулан сургах боловсролын (ТХСБ) тогтолцоог бүрдүүлэх, НТБТ-д суурилан сурагчдыг сургуульд нь буцаан оруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Түүнчлэн ТХХ-ийг тэгш хамруулан сургах тогтолцоог нь сайжруулах, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллах, эдгээр хүчин чармайлтыг олон нийтээр дэмжүүлэхийн тулд эцэг эх, боловсролын ажилтнуудын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, төслийн үр дүнд амжилттай хэрэгжсэн загвар, үйл ажиллагааг төрийн бодлогод тусгах чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй.

IRIM судалгааны хүрээлэн нь энэхүү төслийн үйл ажиллагааны үр дүн, боловсролын салбарын хөгжилд үзүүлсэн үр нөлөөг үнэлэх зорилгоор төслийн эцсийн үнэлгээг 2020 оны 10-р сараас эхлэн гүйцэтгэж байна.

Үүнд дараах зорилтууд багтана.

  • ЕБС-дад тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх;  
  • НТБТ-ийн чадавхыг сайжруулах, сургуульд хамрагдахгүй байгаа хүүхдүүдэд хүрч ажиллахад чиглэсэн үйл ажиллагааны үр дүнг үнэлэх; 
  • ТХСБ-ын талаар эцэг эх, асран хамгаалагчид, олон нийтийн мэдлэг, ойлголтод гарсан ахиц дэвшлийг үнэлэх; 
  • ТХСБ-ыг дэмжих чиглэлээр төрийн бодлого, зохицуулалтад гарсан өөрчлөлтийг үнэлэх; 
  • Төслийн хүрээнд олж авсан гол сургамж, тэргүүн туршлагуудыг тодорхойлох 
  • Төслийн оролцогч талуудад төслийн хүрээнд бий болсон үр дүнг тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэсэн зөвлөмж боловсруулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Судалгаанд төслийн зорилтот аймаг, дүүргийн найман ЕБС болон  таван НТБТ-ийн багш, сургалтын менежер, эцэг эх, аймаг/дүүргийн ЗДТГ-ын боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд, БСШУСЯ-ны Тэгш хамруулан сургах болон Насан туршийн боловсролын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтнүүд, Боловсролын хүрээлэн болон Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтийн Тусгай боловсрол хариуцсан мэргэжилтэнгүүд зэрэг нийт 663 оролцогчдоос тоон болон чанарын аргуудын дагуу (Утсан судалгаанд 325 эцэг эх, онлайн судалгаа 276 багш, боловсролын оролцогч талууд 49, Кейс судалгаа-14) тус тус мэдээлэл цуглуулав.

Тайлан: Promoting Inclusive Education for Every Last Child in Mongolia: Project evaluation report | Save the Children’s Resource Centre

IRIM судалгааны хүрээлэн нь энэхүү төслийн үйл ажиллагааны үр дүн, боловсролын салбарын хөгжилд үзүүлсэн үр нөлөөг үнэлэх зорилгоор төслийн эцсийн үнэлгээг 2020 оны 10-р сараас эхлэн гүйцэтгэсэн.