Зорилтот бүлгийн дунд мэдлэгийн төв бий болгох судалгаа

Төслийн талаарх товч танилцуулга: 

ТБУ төслийн 4-р үе шатны гол зорилго нь“Эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайтай холбоотой олон улсын туршлагаас үр шимийг хүртэхийн зэрэгцээ өөрөө хувь нэмэр оруулах”-д чиглэгдэнэ. 

Төслийн Бүрэлдэхүүн хэсэг 3 нь мэдлэг хуваалцах ба бичил уурхайн талаар дэлхийн хэмжээний бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх: Монгол Улсын оролцогч талууд бичил уурхайтай холбоотой өөрсдийн бий болгосон болон олон улсын сайн туршлагад хувь нэмэр оруулах, түүнээс суралцах, нэвтрүүлэх; Монгол Улсын хүрсэн амжилтыг үндэсний болон олон улсын хэмжээнд бататгах; Монгол Улс болон ШХА нь бичил уурхайн салбарт олон улсын түвшинд манлайлагч байна гэсэн зорилттойгоор хэрэгжиж байна. 

Энэхүү тайланд дурдсаны дагуу судалгаа нь дараах зорилттой. Үүнд:  

  • Бичил уурхайчид, орон нутгийн удирдлагатай харилцах орон нутгийн онцлогт тохирсон мэдээллийн хамгийн үр дүнтэй, хэмнэлттэй арга замыг олж тодорхойлох,  

  • МТ-ийн вэб хуудсыг зорилтот бүлэгт илүү үр өгөөжтэй болгох. 

Түүнчлэн, судалгаагаар ТБУ төслийн талаарх иргэдийн дундах мэдлэг хандлагыг мөн тодорхойлох зорилт тавьсан. 

Судалгаанд нийт 454 иргэн оролцсон ба тэднээс дараах аргуудаар мэдээлэл цуглуулсан. Үүнд:  

8 удаагийн фокус бүлгийн ярилцлага /ФБЯ/ (нийт 71 хүн оролцсон), 

19 удаагийн ганцаарчилсан бую гүнзгийрүүлсэн ярилцлага /ГЯ/ (/9 асуулт бүхий),  

364 асуумж (23  асуулт бүхий). 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Хамааралтай лавлах ном хэвлэл, бичиг баримт, материалууд болон Телевиз, интернэт, радиотой холбоотой мэдээллүүдийг судлах 

  • Дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулах аргачлал боловсруулах. Мэдээлэл цуглуулах аргуудад хоёрдогч мэдээллийн шинжилгээ, өмнөх тайлан болон судалгааны ажил, уулзалт, оролцооны хэрэглэгдэхүүн ашигласан зорилтот бүлгийн ярилцлага, гол хүмүүсийг хамарсан ярилцлага асуумж зэрэг орох бөгөөд зөвлөгөө авах зорилгоор ТБУ төсөлд танилцуулах 

  • Мэдлэгийн төв тогтоох судалгааг хийх зохистой аргачлалыг санал болгох 

  • Урьдчилсан байдлаар ажлын төлөвлөгөө болон хуваарийг боловсруулах. ТБУ багтай зөвшилцөж ажлын төлөвлөгөө, хуваарь болон судалгаа хийх байршлууд дээр санал нэгдэх. Бүх талбарын ажлын зардлыг агуулсан нийт судалгааны төсвийг урьдчилсан байдлаар гаргаж ЩХА-д танилцуулах. 

  • Судалгааг санал нэгдсэн аргачлалын дагуу, санал нэгдсэн хугацаанд хийж гүйцэтгэх. 

ТБУ төслийн 4-р үе шатны гол зорилго нь“Эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайтай холбоотой олон улсын туршлагаас үр шимийг хүртэхийн зэрэгцээ өөрөө хувь нэмэр оруулах”-д чиглэгдэнэ.