Хөгжлийн албан ёсны тусламжийн төслүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээний чадавхыг дээшлүүлэх институцийг бэхжүүлэх төсөл-зөвлөх үйлчилгээ

Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулахад чиглэсэн.

Зөвлөх үйлчилгээний хэрэгцээ шаардлага: 

Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.5.6-д “Төрийн бодлого, үйл ажиллагааны хяналт-шинжилгээ, үнэлгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгож, дүн, шинжилгээний чадавх, үр нөлөөг дээшлүүлнэ” гэж заасан ба 2008 оноос бүх яам болон аймгийн засаг даргын тамгын газар бүр хяналт-шинжилгээ үнэлгээний (ХШҮ) тасагтай болсон боловч чадавх дутмаг, арга зүйн хангалттай зааварчилгаа байхгүйгээс тус ойлголт нь Монгол Улсын хэмжээнд шинэ хэвээр байна.  

Түүнчлэн Дэлхийн Банк болон Азийн Хөгжлийн банкны хамтарсан Монгол Улсын нөхцөл байдлын үнэлгээний дүнд бүх шатанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чадавх сул ба тус ажилд төрөөс анхаарал бага хандуулдгыг илрүүлсэн байна. Иймээс хяналт-шинжилгээ, үнэлгээний систмеийг сайжруулах зөвлөмж гаргасан.  

Сургалтын хамрах хүрээ:  

Төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан нийт 100 мэргэжилтэн уг сургалтад хамрагдсан.  

Зөвлөх үйлчилгээний ажлын хүрээ:  

Зөвлөх үйлчилгээ нь гурван үе шаттай үйл ажиллагаа хэрэгжүүлсэн болно. Үүнд: 

  1. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хийх үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний практик гарын авлага гаргасан. 

  2. Засгийн газрын гадаад зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтэд хийх үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний практик сургалт зохион байгуулсан. 
  3. Бодит төслүүд дээр үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд нь холбогдох яамны мэргэжилтнүүдэд зааварчилгаа өгөн ажилласан юм. 

Зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь төрийн захиргааны төв байгууллага болон аймаг, нийслэлийн засаг, захиргааны нэгжийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулахад чиглэсэн.