Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга:
Энэхүү судалгаанд тоон болон чанарын судалгааны аргыг ашиглан Улаанбаатар хотод оршин суугаа шилжигч болон шилжигч бус өрхийн төлөөллөөс мэдээлэл цуглуулсан. Тоон судалгаанд УБ хотын төвийн 6 дүүргийн 40 хорооны нийт 2505 өрхийг хамруулсан.
Assessing the effectiveness of migration restriction_final.pdf (iom.int)
Үндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад, сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 24,000 гаруй хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсан байна. Хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн урсгал нэмэгдсэнээр хотжилт хурдацтай явагдаж, хүн амын нягтаршлыг сааруулах сэдэл үүсэхэд түлхэц үзүүлсэн. Тиймээс Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)- аас “Нийслэлийн оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангах” зорилгоор 2017-2020 оны хугацаанд хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжин суурьших хөдөлгөөнийг хязгаарласан. НЗДТГ-аас гаргасан 2017 оны А/17 тоот уг захирамжийн хэрэгжилт, шилжин ирэгсдийн эмзэг байдалд үзүүлсэн нөлөө, Монгол Улсын дотоод шилжих хөдөлгөөнд гарсан өөрчлөлт зэргийг үнэлэх хэрэгцээнээс үүдэн уг төсөл хэрэгжиж эхэлсэн.