‘Хөгжлийн Бэрхшээл ба Боловсрол’ судалгааны төсөл

Төслийн талаарх товч танилцуулга: 

Энэхүү судалгааны гол зорилго нь сургууль завсардсан хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон олон хэлбэрийн боловсролын тогтолцооны арга хэмжээний хэрэгжилтийг нийлүүлэгч талын оролцогчид болон хэрэглэгч талын оролцогчид хэрхэн тодорхойлж буй талаар нотолгоо бүхий шинжилгээ хийхүйц өндөр чанар бүхий, чанартай судалгааны дата цуглуулсан.    

Үүний хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. :  

  • Монгол дах өнөөгийн боловсролын бодлого, хөтөлбөрүүдтэй танилцах (тэгш хамруулах боловсролыг дэмжих )  

  • Судалгааны хэрэгжилтэд бэлтгэх, судалгааны хэрэглэгдэхүүнийг эцэслэх;  

  • Туршилт судалгааг зохион байгуулах ;  

  • Батлагдсан судалгааны хэрэглэгдэхүүнээр талбараас төлөвлөсөн түүврийн стратеги болон түүврийн хэмжээний дагуух судалгааны мэдээлэл цуглуулах,  

  • Судалгааны датаг Англи хэл дээр үүсгэх; мөн 

  • Судалгааны эцсийн бүтээгдэхүүнүүдийг тохирсон хугацаанд захиалагчид хүргүүлэх 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

Судалгааны ажлын даалгаварт заасанчлан, судалгааны зорилтот талбаруудыг Монгол улсын 4 бүс болох өмнөд, хойд, зүүн баруун аймгуудын төлөөлөл бүрээс сонгосон. Мөн хотоос гадна, хөдөө орон нутгийн төлөөлөл болгож сонгогдсон аймгуудын төв, сумдыг хамруулахаар болсон  Мөн судалгаанд хамрагдах аймгуудыг сонгохдоо 1) Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тоо, 2) Газар зүйн байршил, 3) Нийгэм эдийн засгийн үзүүлэлт, зэрэг шалгууруудан дагуу сонгон авсан.  

Судалгааны хүрээнд сургуулийн удирдлага, багш нараас нийт 592 асуумж, эцэг эхчүүдээс нийт 1091 асуумжын мэдээлэл цуглуулсан байна.   

Сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй/бэрхшээлгүй хүүхдүүдийн эцэг эхээс мэдээлэл цуглуулахдаа, аймаг, дүүргийн боловсролын хэлтсүүд, сургуулийн удирдлагуудтай хамтран ажилласан.  Харин сургууль завсардсан болон сургуульд огт суралцаж байгааггүй хүүхдүүдийг олохдоо, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төсөл хөтөлбөрийн нэгжүүд, хороонуудын ажилтнууд, Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдүүдийн Эцэг Эхчүүдийн Холбоо зэрэг олон оролцогч талын дэмжлэгтэйгээр, зорилтот бүлгээс мэдээлэл цуглуулж чадсан.  

Энэхүү судалгааны гол зорилго нь сургууль завсардсан хүүхдүүдийн өнөөгийн нөхцөл байдал болон олон хэлбэрийн боловсролын тогтолцооны арга хэмжээний хэрэгжилтийг нийлүүлэгч талын оролцогчид болон хэрэглэгч талын оролцогчид хэрхэн тодорхойлж буй талаар нотолгоо бүхий шинжилгээ хийхүйц өндөр чанар бүхий, чанартай судалгааны дата цуглуулсан.