Төрөөс Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого, түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний үнэлгээ

IRIM судалгааны хүрээлэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны захиалга, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (НҮБХАС), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр  Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (ТХАХТББ), түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж гүйцэтгэлээ. Үнэлгээний хүрээнд дараах гол зорилтуудыг дэвшүүлсэн:

  • ТХАХТББ, түүний хүрээнд 2018-2020 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн нийцтэй байдал, уялдаатай байдал, үр дүн, үр ашиг, үр нөлөө, тогтвортой байдлыг үнэлэх.
  • Үнэлгээнээс гарсан үр дүн, сургамжуудыг нэгтгэн дүгнэж, цаашид бодлогын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр бодлогын санал, зөвлөмж гаргах. 
  • ТХАХТББ-ын шинээр батлагдсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, удирдлагын тухай хууль (ХБТУТХ), Алсын хараа 2050 бодлогын баримт бичиг, КОВИД-19 цар тахалтай холбогдуулан засгийн газраас авч хэрэгжүүлж буй нийгэм, эдийн засгийн үйл ажиллагаатай холбогдох уялдаа холбоог хянах (шаардлагатай тохиолдолд бодлогын өөрчлөлтийн талаар санал оруулах)

IRIM судалгааны хүрээлэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны захиалга, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ), Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан (НҮБХАС), Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (ТХАХТББ), түүний 2016-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийж гүйцэтгэлээ.