Цар тахлын үед зорилтот бүлгийн иргэдэд хүнс, тэжээлийн тусламж үзүүлэх төсөл

IRIM судалгааны хүрээлэн АНУ-д төвтэй Give2Asia олон улсын байгууллагад хандан Ковид-19 цар тахлаас үүдэн хүнс, тэжээлийн дутагдалд орсон эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлсэн. Төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүргүүд болон Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудын гэр хороололд амьдарч буй 200 хөгжлийн бэрхшээлтэй эмзэг өрхүүдийг сонгон хүнс, тэжээлийн тусламж түгээх байдлаар хэрэгжиж байна.

  • Ковид-19 цар тахалтай нүүр тулсан өрхүүдийн нөхцөл байдалд түргэвчилсэн хэрэгцээний үнэлгээ хийж;
  • Хүнсний тусламжийг зорилтот бүлгийн 200 өрхөд тараах;
  • Хүнсний тусламж үзүүлж буй байдлыг баримтжуулан авч, цар тахлаас үүдсэн нөхцөл байдал даамжирч, эдийн засгийн хямрал гүнзгийрэх үед эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх цаашдын дэмжлэг туслалцааны хэрэгцээг харуулсан видео бичлэг бэлтгэсэн.

IRIM судалгааны хүрээлэн АНУ-д төвтэй Give2Asia олон улсын байгууллагад хандан Ковид-19 цар тахлаас үүдэн хүнс, тэжээлийн дутагдалд орсон эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлсэн.