Баялаг орд нүүрсний уурхайн 2015-2020 оны бизнес төлөвлөгөө

 

Төслийн талаарх товч танилцуулга: 

Баялаг Орд ХХК нь Баянхонгор аймгийн Галуут суманд нүүрсний ил уурхайд олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. 

Энэхүү судалгааны гол зорилго нь Баянхонгор аймаг дэх нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн хэрэглэгчийн зан үйл, худалдан авалтын төлөв байдлыг тогтоох, судалгааны үр дүнд түшиглэн Баялаг Орд ХХК-ны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн. Дээрх зорилгын хүрээнд цаашид хийгдэх төлөвлөлт тус бүрт дэд зорилгуудыг дэвшүүлэн ажиллалаа.  

  • Маркетингийн орчны судалгааны хүрээнд:  Баянхонгор аймгийн нүүрсний зах зээлийн ерөнхий тойм, эрэлт хэрэгцээ,бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, үнийн бодлого, борлуулалт зэргийн талаар тодруулах зорилготой.  

  • Хүний нөөцийн судалгааны хүрээнд: Баялаг-Орд ХХК-ийн ажилчдын ажлын байрны нөхцөл, ажилчдын нийгмийн орчин, цалин хангамж, ажлын байрны сэтгэл ханамж, хамт олны уур амьсгал, ажиллах хүчний хүртээмжийн харьцаа зэргийг судлах, цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулах зорилготой.  

  • Санхүүгийн судалгааны хүрээнд: Баялаг Орд ХХК-ны санхүүгийн тайлангууд болон холбогдох бусад материалуудад баримт бичгийн шинжилгээ хийж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд ерөнхий дүгнэлт өгөх зорилготой.  

Төслийн үндсэн зорилго: Суурин утас, интернет, кабелийн телевиз хэрэглэгчдийн зан үйлийг тодруулах, үйлчилгээний сэтгэл ханамж, хэрэглээний онцлог, хандлагыг тодруулж улмаар хэрэглэгчдэд ямар үйлчилгээг хүргэх, сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэхийг шинжлэн дүгнэхэд судалгааны гол зорилго оршино. 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

Төслийн хүрээнд Баялаг Орд ХХК-ны зах зээлийн цогц судалгаа болон хүний нөөцийн судалгаа, санхүүгийн шинжилгээг хийж үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулсан.  

  1. Зах зээлийн судалгааны хүрээнд дараах судалгааны ажлуудыг хийсэн:  

  • Асуумж /анкет/ судалгааг Баянхонгор аймгийн 384 өрхөөс санамсаргүйгээр түүвэрлэлтээр сонгон авч судалсан.  

  • Ганцаарчилсан ярилцлагыг нүүрсний гол хэрэглэгчдээс Төрийн байгууллага-5 ажилтан, ААН байгууллага-5 ажилтан, нүүрс бөөнөөр борлуулагч худалдаачид-15 хүнтэй хийсэн.  

  • Фокус бүлгийн ярилцлагыг нүүрсний хэрэглэгч иргэдийн дунд 2 удаа, нүүрс борлуулагч худалдаалагч нартай 1 удаа хийсэн.  

  • Ажиглалтын судалгааг жижиглэнгээр нүүрс зарж буй цэг дээр 1 удаа очиж хийсэн.  

  • Баримт бичгийн судалгааг холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, бусад тайлан, материалд хийсэн.  

  1. Байгууллагын дотоод орчны хүрээнд  дараах шинжилгээнүүдийг хийсэн: 

2.1. Хүний нөөцийн судалгаа:  

  • Ганцаарчилсан ярилцлага: Компанийн ажилтан-15 хүн, Удирдах ажилтан-2 хүнтэй тус бүр ганцаарчилсан ярилцлага хийж “соёлын судалгаа болон ажлын шинжилгээний хуудсыг бөглүүлсэн.  

  • Фокус бүлгийн ярилцлага: Удирдах албан тушаалтнуудын дунд 1 удаа, энгийн ажилтнуудын дунд 1 удаа зохион байгуулсан.  

  • Ажиглалт судалгаа: Удирдах албан тушаалтнууд болон энгийн ажилтнуудын дунд тус тус 1 удаа ажиглалтын судалгааг хийсэн.  

  • Баримт бичгийн судалгаа: Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дотоод журам, Ажилчдын хөдөлмөрийн гүйцэтгэлтэй холбоотой мэдээлэл, Ажилчдын цалин, урамшуулал, хүрэлцээ хангамжийн талаарх мэдээлэл,  Ажилчдын цагийн бүртгэлд шинжилгээ хийсэн.  

2.2. Санхүүгийн судалгаа:  

  • Санхүүгийн тайлангуудын үзүүлэлтийг шинжлэн байгууллагын санхүүгийн чадавхийн ерөнхий үнэлгээг хийсэн.  

  • Санхүүгийн удирдлагын дэд системүүд болох нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагнал, санхүүгийн шийдвэр гаргах дэд систем зэрэгт шинжилгээ хийсэн.  

Төслийн талаарх товч танилцуулга: Баялаг Орд ХХК нь Баянхонгор аймгийн Галуут суманд нүүрсний ил уурхайд олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Энэхүү судалгааны гол зорилго нь Баянхонгор аймаг дэх нүүрсний зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, байгууллагын болон иргэдийн хэрэглэгчийн зан үйл, худалдан авалтын төлөв байдлыг тогтоох, судалгааны үр дүнд түшиглэн Баялаг Орд ХХК-ны дунд хугацааны бизнес төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн. Дээрх зорилгын хүрээнд цаашид хийгдэх төлөвлөлт тус бүрт дэд зорилгуудыг дэвшүүлэн ажиллалаа. Маркетингийн орчны судалгааны хүрээнд:  Баянхонгор аймгийн нүүрсний зах зээлийн ерөнхий тойм, эрэлт хэрэгцээ,бүтээгдэхүүний идэвхжүүлэлт, үнийн бодлого, борлуулалт зэргийн талаар тодруулах зорилготой. Хүний нөөцийн судалгааны хүрээнд: Баялаг-Орд ХХК-ийн ажилчдын ажлын байрны нөхцөл, ажилчдын нийгмийн орчин, цалин хангамж, ажлын байрны сэтгэл ханамж, хамт олны уур амьсгал, ажиллах хүчний хүртээмжийн харьцаа зэргийг судлах, цаашид хэрхэн сайжруулах талаар зөвлөмж боловсруулах зорилготой. Санхүүгийн судалгааны хүрээнд: Баялаг Орд ХХК-ны санхүүгийн тайлангууд болон холбогдох бусад материалуудад баримт бичгийн шинжилгээ хийж компанийн санхүүгийн үйл ажиллагаанд ерөнхий дүгнэлт өгөх зорилготой. Төслийн үндсэн зорилго: Суурин утас, интернет, кабелийн телевиз хэрэглэгчдийн зан үйлийг тодруулах, үйлчилгээний сэтгэл ханамж, хэрэглээний онцлог, хандлагыг тодруулж улмаар хэрэглэгчдэд ямар үйлчилгээг хүргэх, сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэхийг шинжлэн дүгнэхэд судалгааны гол зорилго оршино