Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ

Төслийн талаарх товч танилцуулга: 

Монгол улсад 2012 онд батлагдан 2013 оноос хэрэгжиж эхэлж буй төсвийн шинэ хуулийн хэрэгжилтийг үнэлэх тэр дундаа орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийсэн.  

Судалгааны хүрээнд  8 өөр шинж чанартай орон нутгийг сонгон авч кейс судалгааны аргаар орон нутаг тус бүрийн онцлогийг гарган, харьцуулсан дүн шинжилгээ хийсэн. Үүний тулд орон нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудтай ярилцлага судалгаа хийх аргаар мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээллийг боловсруулан эцсийн тайланг бичиж захиалагч талд өгсөн. 

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Судалгааны баг судалгааны арга зүй, аргачлал болон судалгааны дизайныг нарийвчлан боловсруулсан.  

  • Судалгааны түүврийн бүтэц хүрээг боловсруулж судалгаанд хамруулах талбар, бүс нутаг, иргэд, аж ахуй нэгжээ байршил, хүн ам, эдийн засгийн чадавхи, хөгжлийн индекс зэрэг шалгуураар түүвэрлэн сонгосон.   

  • Cудалгааны хэрэглэгдэхүүн боловсруулж, туршилт судалгааг зохион байгуулж, мэдээлэл цуглуулах судлаач нарт нарийвчилсан сургалтыг зохион байгуулсан. 

  • Бодлогын баримт бичгүүд, Монгол улсад хэрэгжиж байсан ижил төстэй төслийн баримт бичгүүд зэрэгт агуулгын шинжилгээ хийсэн.   

  • Судалгааны мэдээллийг 8 талбараас 8 маршрутын дагуу 8 судлаачийн бүрэлдэхүүнтэй баг гарч 240 иргэдээс асуумж,  Орон нутгийн удирдлага 38, орон нутгийн албан бус лидер 10, хувийн хэвшлийн 16 оролцогч талуудыг ганцаарчилсан ярилцлагад хамруулж, 10 хоногийн хугацаанд мэдээлэл цуглуулсан байна.  

  • Эхлэлтийн, явцын, суурь судалгааны тайлангуудыг боловсруулж төслийн захиалагч талуудад хүргүүлсэн. Мөн төслийн гүйцэтгэлийн явцын мэдээг долоо хоног тутам захиалагчид тогтмол хүргүүлж байв.  

Монгол улсад 2012 онд батлагдан 2013 оноос хэрэгжиж эхэлж буй төсвийн шинэ хуулийн хэрэгжилтийг үнэлэх тэр дундаа орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийн талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийсэн. Судалгааны хүрээнд 8 өөр шинж чанартай орон нутгийг сонгон авч кейс судалгааны аргаар орон нутаг тус бүрийн онцлогийг гарган, харьцуулсан дүн шинжилгээ хийсэн. Үүний тулд орон нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудтай ярилцлага судалгаа хийх аргаар мэдээлэл цуглуулж, цуглуулсан мэдээллийг боловсруулан эцсийн тайланг бичиж захиалагч талд өгсөн.