COVID-19-ийн нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх төсөл

IRIM судалгааны хүрээлэн нь Ази, Номхон далайн 20 гаруй оронд хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын ашгийн бус байгууллага болох Give2Asia хандивын сүлжээний санхүүжилтээр “COVID 19-ийн нөлөөнд өртсөн зорилтот бүлгийн иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг 2 дахь удаагаа хэрэгжүүллээ. Төслийн нэгдүгээр шатны хүрээнд 2020 оны 8-9 дүгээр сарын хооронд Нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Сэлэнгэ, Увс, Сүхбаатар аймаг дахь зорилтот бүлгийн 200зорилтот өрхөд хүнс тэжээлийн багц түгээх ажлыг амжилттай зохион байгуулсан.

Уг төслийн хоёр дахь шатны хүрээнд 2021 оны 6-8 дугаар сард Нийслэлийн Сонгинохайрхан,Налайх  дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын иргэд, олон нийтийн эрүүл зөв зохистой хооллох мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ хүрээнд:

  • Зорилтот бүлгийн өрхүүдэд өдөр тутмын нийтлэг хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан  эрүүл зөв, зохистой хоол бэлтгэх талаар практик мэдлэг олгох 2-3 цагийн сургалтыг мэргэжлийн багштай хамтран зохион байгуулах, гарынавлага тараасан.
  • Сургалтад хамрагдсан иргэдэд хүнс тэжээлийн багц түгээсэн.

Уг төслийн хоёр дахь шатны хүрээнд 2021 оны 6-8 дугаар сард Нийслэлийн Сонгинохайрхан,Налайх дүүрэг, Төв аймгийн Зуунмод сумын иргэд, олон нийтийн эрүүл зөв зохистой хооллох мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.