ХАС банкны АМАР үйлчилгээний хэрэглэгчийн зах зээлийн судалгаа

Хас банкны Амар үйлчилгээ нь 2009 оны 7 сараас анх ашиглагдаж эхэлсэн бөгөөд энэ нь гар утсаа ашиглан санхүүгийн үйлчилгээ авах Мобайл банкны үйлчилгээ юм. Судалгааны үндсэн зорилго бол хэрэглэгчдийн зан үйлийг судалж, Амар үйлчилгээний одоогийн хэрэглэгчдийг тогтоон барих, цаашид үнэнч хэрэглэгч болгох, мөн тус үйлчилгээнд бүртгэлтэй хүмүүсийг хэрэглэгч болгоход хэрэгжүүлэх шаардлагатай маркетингийн хольцын зохистой бодлогын талаар захиалагч байгууллагад санал зөвлөмж өгөхөд чиглэнэ.  

Уг  судалгааг нэг жилийн давтамжтайгаар давтан хийж байгаа бөгөөд одоогоор хоёр дахь судалгааны ажил нь явагдаж байна. Өмнөх жилийн судалгаагаар  “Амар” үйлчилгээний талаарх хэрэглэгчдийн ойлголт, хандлага, сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлага, хэрэглээний хэлбэр, түвшин зэргийг тодорхойлсон бол давтан судалгаагаар өмнөх онтой харьцуулалт хийхээс гадна судалгааны хүрээг тэлж өрхүүдийн банкаар үйлчлүүлж буй зан үйлийг судалснаар боломжит зах зээлийг тодорхойлж байгаа болно.

Төслийн хүрээнд танай ажилтны гүйцэтгэсэн үндсэн үйлчилгээний талаарх танилцуулга: 

  • Судалгааны арга зүй, аргачлал, асуумжийн хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулсан. Ингэхдээ Амар үйлчилгээ болон Хас банкны зах зээл, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг судлах 2 төрлийн асуумжийг боловсруулсан. 

  • Судалгааны түүврийг Амар үйлчилгээний хэрэглэгчдийн бүртгэлийн мэдээллийн санг ашиглаж идэвхитэй идэвхигүй хэмээн ангилж, утсаар анхны холбоог тогтоосны үндсэн дээр тодорхойлсон болно.   

  • Мэдээллийг фокус бүлгийн ярилцлага, асуумжийн аргаар цуглуулж, цугуулсан мэдээллийг компьютерт оруулж боловсруулалт хийсэн.   

  • Судалгааны үр дүнг нэгтгэсэн тайлан боловсруулж өгсөн ба үүнд судалгааны үр дүнд тулгуурлан цаашид ажиллах маркетингийн бодлогод чиглэсэн зөвлөмжүүдийг санал болгосон. 