Төрийн байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлт болох “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” Засгийн газрын 143 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлэх, цаашдын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулахад оршиж байв.
Мониторингийн шалгуур үзүүлэлтүүд нь тухайн төрийн байгууллагыг хэр ил тод байгааг хэмжихэд чиглэгдсэн. Хэдийгээр ил тод байдлыг хэмжих олон янзын шалгуур үзүүлэлт байдаг ч энэ төслийн хүрээнд 2 чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан. Үүнд:
Нэгдүгээрт, Тогтоолд тусгагдсан мэдээллийн ил тод байдлыг хангах үндсэн дөрвөн хүрээ болох “Үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал”, “Хүний нөөцийн бодлогын ил тод, нээлттэй байдал”, “Төсөв, санхүүгийн ил тод нээлттэй байдал”, “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааны ил тод нээлттэй байдал” гэсэн мэдээллийн хүрээг авч үзсэн.
Хоёрдугаарт, Улсын болон төрийн байгууллагын вебсайтад тавигддаг олон улсад хэрэглэгддэг нийтлэг шаардлага, стандарт үзүүлэлтэд тулгуурласан.
2010 онд хийгдсэн мониторингид нийт 75 вебсайт хамрагдаж байсан бол 2011 онд хийгдсэн мониторингид нийт 100 вебсайт хамрагдсан. Харин 2014 оны судалгаанд 87 төрийн байгууллагын вэбсайт хамрагдаж судалгааны тайлан гарч байна.
Мониторингиийн шалгуур үзүүлэлтийг 5 хүрээнд нарийвчлан боловсруулсан. 2 дахь шатны мониторингийг хийхдээ өмнөх жилийн зарим үзүүлэлтийг илүү тодорхой болгох нарийвчлах зэргээр сайжруулалт хийсэн. Ингэхдээ харьцуулагдахуйц байдлыг хадгалсан.
Судлаачид бэлдсэн шалгах хуудсын дагуу вэбсайт тус бүрт хандалд хийж мэдээллийг бөглөсөн.
Мониторингид хамрагдсан төрийн байгууллагын вебсайтыг ил тод байдлын үзүүлэлтээр нь эрэмбэлж жагсаалт гарган зарим үр дүнг хавсралтад багтаасан.
Мониторингийн 2 дахь шатны үнэлгээг хийхдээ эхний жилийн үр дүнтэй харьцуулан шинжилсэн.
Төгсгөлийн үе шатанд манай байгууллага цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийж захиалагч талд эцсийн тайланг бичиж хүргүүлсэн.
Төрийн байгууллагын ил тод байдлын шалгуур үзүүлэлт болох “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай” Засгийн газрын 143 дугаар тогтоолын хэрэгжилтийг үнэлэх, цаашдын үйл ажиллагааны ил тод байдлыг сайжруулах талаар санал зөвлөмж боловсруулахад оршиж байв. Мониторингийн шалгуур үзүүлэлтүүд нь тухайн төрийн байгууллагыг хэр ил тод байгааг хэмжихэд чиглэгдсэн. Хэдийгээр ил тод байдлыг хэмжих олон янзын шалгуур үзүүлэлт байдаг ч энэ төслийн хүрээнд 2 чиглэлээр шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулсан.