Байгаль орчны салбарын жендэрийн үнэлгээ (ойн салбар)

Зөвлөх үйлчилгээ нь (i) Байгаль орчны салбарын жендэрийн стратеги (2014-2030) –ийн 1 дүгээр шатны хэрэгжилтийн үнэлгээ хийх (ii) байгаль орчны салбар дахь жендэрийн тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдлыг ойн салбараар жишээ аван судлах зорилготой.

Эхний зорилгын хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь Байгаль орчны салбарын жендэрийн стратегийн 1 дүгээр шатны хэрэгжилтийн хүрээнд гарсан ахиц, ололт амжилт, саад бэрхшээлийг тодорхойлж Стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, дараагийн шатны хэрэгжилтийг сайжруулахад шаардлагатай санал зөвлөмжийг боловсруулсан.

Хоёрдох зорилгын хүрээнд ойн салбар дахь жендэрийн тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдлыг баримт бичгийн шинжилгээ болон оролцогч талуудын төлөөлөлтэй хийсэн ганцаарчилсан ярилцлагын хүрээнд тоймлон гаргасан. Судалгааны үр дүн, олдворууд нь байгаль орчны салбар дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах, баялагаас тэгш хүртэх боломжийг бий болгосон бодлого шийдвэр гаргах, хууль эрх зүйн орчныг сайржуулахад шаардлагатай баримт нотолгоо болно.

Зөвлөх үйлчилгээ нь (i) Байгаль орчны салбарын жендэрийн стратеги (2014-2030) –ийн 1 дүгээр шатны хэрэгжилтийн үнэлгээ хийх (ii) байгаль орчны салбар дахь жендэрийн тэгш байдлын өнөөгийн нөхцөл байдлыг ойн салбараар жишээ аван судлах зорилготой"

 

Холбоотой файл