Судлаач оюутан хөтөлбөр

Хөтөлбөрийн зорилго: 

Мэргэжлийн судалгаа шинжилгээний мэдлэг, туршлага хуримтлуулан, ирээдүйдээ хувь нэмэр оруулж, өөрийгөө хөгжүүлэх, чадварлаг сайн судлаач болох хүсэл эрмэлзэл бүхий оюутнуудыг дэмжих богино хугацааны хөтөлбөр юм.  

Манай хөтөлбөрт хамрагдснаар: 

  1. 1,5 сарын хугацаанд тусгай хөтөлбөрийн дагуу төслийн менежмент, судалгааны арга зүйд суралцах 

  1. Нийгмийн судалгааны чиглэлээр мэргэжлийн дадлага туршлагатай болох  

  1. Ирээдүйд ажлын байр нь дээрээ гарах бэлтгэлээ хангах 

  1. Өөрийн сонирхон судалж буй чиглэлийн эрдэм шинжилгээний ажилд түлхэц болохуйц материалуудтай танилцах, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах 

  1. Мэргэжлийн судлаач нартай хамтран ажиллаж, мэдлэг туршилга солилцох бүрэн боломжтой.  

Бид жил бүрийн намар хөтөлбөрийнхөө элсэлтийг авдаг бөгөөд хэрэв та манай “Судлаач оюутан” хөтөлбөрийн мэдээлэл авахыг хүсвэл оффисын 70117101 дугаараар болон  contact@irim.mn хаягаар хүсэлтээ ирүүлэх боломжтой.