Төлөөлөн удирдах зөвлөл
Х. Бэхбат
ЕРӨНХИЙЛӨГЧ

Хасбазарын Бэхбат нь гадаад харилцаа, олон улсын харилцаа, дипломат албаны чиглэлээр олон улсын болон төрийн байгууллагад ажилласан арвин туршлагатай ахлах дипломатч юм. Тэрээр одоо IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, Дипломатын академийн захирлаар ажиллаж байна. 

Бэхбат 1976 оноос хойш гадаад харилцааны салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд Франц улсад суугаа ЭСЯ-нд атташе, ГЯЯ-нд хэлтсийн дарга, Намын Төв Хороонд Гадаад харилцааны хэлтсийн орлогч эрхлэгч, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын дарга зэрэг албан тушаал хашиж байсан. Түүнчлэн тэрээр Монгол Улсаас Франц, Швейцар, АНУ-д суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын байгууллагуудын дэргэд Монгол Улсыг төлөөлөн ажилласан.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа олон улсын харилцааны бодлого, дипломат албаны зохион байгуулалтад бодит хувь нэмэр оруулсан. Мөн улс төрийн газрын дарга, гадаад харилцааны дэд сайдаар ажиллахдаа Монгол Улсын гадаад бодлогын хэрэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

2015 оноос тэрээр IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгчөөр ажиллаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мэргэжлийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Бэхбат нь Москвагийн Нийгмийн Ухааны Аспирантурт суралцаж, дэлхийн бодлогын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

Ч. Тамир
ТУЗ-ийн дарга

Чүлтэмсүрэнгийн Тамир нь IRIM судалгааны хүрээлэнгийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбар сургууль хариуцсан дэд захирал. Тэрээр 1996–2000 онд МУИС-д бакалавр, магистр зэргийг социологийн чиглэлээр эзэмшиж, 2014–2018 онд докторын зэрэг хамгаалсан. Тэрээр социологийн ухаанаар докторын зэрэгтэй бөгөөд 20 гаруй жил судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлд ажиллаж байна. 

Ч. Тамир нь 2008 онд IRIM судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулж төслийн удирдагч, зөвлөхөөр ажиллаж ирсэн. Түүнчлэн 2018 оноос тус байгууллагын ТУЗ-ийн даргаар ажилласан бөгөөд одоогоор ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.

Тэрээр нийгмийн өөрчлөлт, иргэний оролцоо, орон нутгийн хөгжил, жендэрийн тэгш байдал, боловсролын хүртээмж, төр-хувийн хэвшлийн түншлэл зэрэг сэдвээр олон судалгаа, төсөл хэрэгжүүлсэн. Тэрээр үндэсний болон олон улсын байгууллагуудын хамтарсан судалгаанд оролцож, бодлого боловсруулах, хэрэгжилтийг сайжруулахад судалгаанд суурилсан мэдлэг, арга зүйг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.

Ц. Болд
ТУЗ-ийн гишүүн

Цэвгэдоржийн Болд нь IRIM-ийн хамтран үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн ахлах багш. Тэрээр МУИС-ийн математикийн бакалавр (1994), социологийн чиглэлээр магистр (1996) зэрэгтэй. Тэрээр үндэсний болон олон улсын судалгааны санаачилгад төслийн менежер, зөвлөхөөр ажиллаж байсан арвин туршлагатай. Нийгмийн судалгаа, тоон шинжилгээ, боловсрол, хөдөлмөрийн зах зээлийн бодлогын чиглэлээр мэргэшсэн Болд нь 2001 онд МУИС-д багшилж эхэлсэн бөгөөд 2008 онд IRIM-ийг үүсгэн байгуулж, түүнээс хойш Гүйцэтгэх захирал, Төслийн менежер, Удирдах зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр АХБ, НҮБ-ын агентлаг, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагуудын санхүүжилтээр бодлогын судалгаа, үнэлгээний томоохон төслүүдийг удирдаж байсан. Түүний ажил нь ядуурлыг бууруулах, хүртээмжтэй боловсрол, хүүхдийн хөгжил, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүний судалгаа нь өгөгдөлд тулгуурласан ойлголт, практик зөвлөмжөөр бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Т. Элбэрэл
ТУЗ-ийн гишүүн

Түмэнжаргал овогтой Элбэрэл нь судалгаа, бодлого, хөтөлбөрийн үнэлгээний төслүүд дээр  сүүлийн 12 гаруй жил ажилласан туршлагатай судлаач, үнэлгээч юм. Ажиллах хугацаандаа төр, төрийн бус байгууллага, олон улсын байгууллага болон донор байгууллагуудаас хэрэгжүүлсэн  үндэсний болон орон нутгийн түвшний хөгжлийн бодлого, хөтөлбөрийн судалгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээний төслүүд дээр судлаач, зөвлөхөөр ажиллаж байсан.   

2012 онд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийг ‘Нийгмийн ажил’-н мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Түүний дараагийн 6 жилд IRIM  судалгааны хүрээлэнд ажиллан, 50 гаруй төслүүдийг зохицуулж, удирдаж байсан.  Ялангуяа,  боловсрол, эрүүл мэнд, уул уурхай, орон нутгийн хөгжил, засаглалтай холбоотой асуудлын хүрээнд судалгаа, үнэлгээний төслүүдийг хариуцан гүйцэтгэж байсан. 

Мөн 2018 онд АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй Фулбрайтын Оюутны хөтөлбөрөөр АНУ-н Georgia State University-д “Төрийн бодлого”-ын чиглэлээр магистрын зэрэгтэй төгссөн. Суралцах хугацаанд бодлогын шинжилгээ, бодлогын судалгаа, үнэлгээ чиглэлээр гүнзгийрэн сурсан.  

Цаашид, бодлогын судалгаа, үнэлгээ, нотолгоонд суурилсан бодлого болон үр дүнд суурилсан соёлыг хөгжүүлэх санаачилгуудад хувь нэмрээ оруулан ажиллах эрмэлзэлтэй судлаач юм. Тэрээр 2024 оноос ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

 

Ц.Батсугар
ТУЗ-ийн гишүүн

Цэдэндамбын Батсугар нь социологи, уран зохиол болон хууль зүйн мэргэжил эзэмшсэн, судалгаа, бодлого боловсруулах, байгууллагын удирдлага болон зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр 2012 оноос хойш IRIM судалгааны хүрээлэнд судлаачаар ажиллаж эхэлсэн бөгөөд цаашид үйл ажиллагаа хариуцсан захирал, гүйцэтгэх захирлын албыг хашиж байв. Одоогоор ТУЗ-ийн гишүүн, төслийн хөгжлийн зөвлөхөөр ажиллаж байна.

Батсугар нь Монгол Улсын Их Сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Социологи, уран зохиолын чиглэлээр суралцаж, бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд мөн Шихихутаг дээд сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Боловсрол, хууль зүй, нийгмийн шинжлэх ухааны суурь мэдлэгийг хослуулан хөгжлийн олон талт асуудлыг харж, шийдвэр гаргагчид болон байгууллагуудад баримтад суурилсан дүн шинжилгээ, зөвлөмж өгөх чиглэлд ажилласаар ирсэн.

Я. Бямбасүрэн
ТУЗ-ийн гишүүн

Ядмаагийн Бямбасүрэн нь төрийн удирдлага, эдийн засаг, хөгжлийн бодлого судлалын чиглэлээр өндөр мэргэшсэн судлаач, багш, зөвлөх юм. Тэрээр 1999 оноос Удирдлагын академийн Мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн IRIM судалгааны хүрээлэн болон “МИРИМ Консалтант” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, зөвлөхөөр ажиллаж байна.Тэрээр Монгол Улсын Их Сургуульд математикч мэргэжлээр суралцаж, дараа нь төрийн захиргаа, эдийн засаг, төрийн бодлогын чиглэлээр дотоод, гадаадын нэр хүндтэй их сургуулиудад (БНСУ-ын Күнгхэ их сургууль, Австралийн Үндэсний их сургууль) магистр, докторын зэрэг хамгаалсан.

Бямбасүрэн нь хүний хөгжил, нийгмийн хамгаалал, жендэр, засаглал, төрийн бодлогын шинжилгээний чиглэлээр онол, практикийн түвшинд мэргэшсэн зөвлөх юм.