Төслийн судлаач/зохицуулагч
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Байгууллагын чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх, өөрийн удирдлага дор ажиллаж буй хүмүүст чанарын удирдлагын тогтолцоог таниулж, хэрэгжүүлэлтийг хангуулах,
  • Амжилттай шалгарсан төслүүдийг байгууллагын стандарт, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн, үр дүнтэй, үр ашигтай хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,
  • Бие даан болон багаар төсөл хэрэгжүүлэх 
  • Төслийн төсөв, төлөвлөгөө боловсруулах, зарцуулалтыг хянах
  • Төслийн багийн гэрээг бэлтгэх, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих
  • Төслийн 7 хоногийн төлөвлөгөө, цалингийн мэдээг цаг тухай бүрд нь холбогдох шийтэд оруулах
  • Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн багт дэмжлэг үзүүлж ажиллах 
  • Ахлах судлаач, төслийн удирдагчаас даалгаж буй төслийн болон дотоод ажлуудыг цаг тухайд нь гүйцэтгэх 
  • Төсөл дуусахад гэрээ дүгнэсэн акт, тодорхойлох захидлыг захиалагчаас авах
  • Төслийн архивыг софт болон хэвлэмэл байдлаар байдлаар оффис менежерт хүлээлгэн өгөх

Чанарын мэдээлэл цуглуулах

Ажлын байранд тавигдах шаардлага:

Ажлын байранд тавигдах түлхүүр ур чадвар:

  • Нийгмийн шинжлэх ухаан болон бусад холбогдох чиглэлд бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэдээллийг задлан шинжлэх, ойлгох, тайлбарлах, нэгтгэн дүгнэх, ашиглаж оновчтой шийдвэр гаргах чадвартай байх;
  • Хувийн зохион байгуулалт сайтай, ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх чадвартай; 
  • Харилцааны соёлтой, бусадтай үр дүнтэй, бүтээлчээр хамтран багаар ажиллах чадвартай;
  • Судалгааны тоон болон чанарын мэдээлэл цуглуулах, боловсруулах программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай байх;   
  • Оффисын хэрэглээний программууд, MS 365 платформ, интернэтийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай байх;
  • Мэргэжлийн чиглэлээр 2 жилээс доошгүй ажлын туршлагатай;
  • Англи хэлний мэдлэг IELTS 6.5 онооны түвшинтэй байвал давуу талтай; 

Өргөдөл авах хугацаа: 2025 оны 09 сарын 17-ноос 2026 оны 01 сарын 30-ны өдрийг дуустал

Анкет бөгөлөх линк: dbserver19.smartlogic.mn:94