Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэнгийн онцлох 9 төсөл
27/04/2017
IRIM судалгааны хүрээлэнгийн онцлох 9 төсөл
a:3:{s:10:"short_desc";s:550:"IRIM судалгааны хүрээлэн байгуулагдсаны 9 жилийн ойг тохиолдуулан "ОНЦЛОХ 9 ТӨСӨЛ"-өө танилцуулж байна. Тухайн онцлох төслийн нэр дээр дарснаар тайланг бүрэн эхээр нь татаж авах боломжтой. Мөн онцлох 9-н төслийн дэлгэрэнгүй тайлантай "Бидний бүтээл" цэсний "Бусад тайлангууд" хэсгээс танилцах боломжтой. ";s:5:"image";s:22:"123456789999999999.jpg";s:4:"desc";s:11192:"

1. “Дээд боловсролыг хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулах нь” зөвлөх үйлчилгээ

Азийн хөгжлийн банк, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай хамтран 2015-2016 онд хэрэгжүүлсэн энэ төсөл Монголын их, дээд сургуулиудыг сургалтынхаа хөтөлбөр, оюутанд үзүүлэх үйлчилгээ, гадаад хамтын ажиллагаагаа хөдөлмөрийн зах зээлтэй нийцүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн. Үүнтэй холбоотойгоор, хөдөлмөрийн зах зээлд гарч буй өөрчлөлтийг төгсөгчдийн судалгаа, ажил олгогчдын судалгаа, бусад судалгаанаас тодорхойлж, үйл ажиллагаандаа тусгах иж бүрэн гарын авлага, багц сургалтын агуулгыг их, дээд сургуулиудад зориулан боловсруулсан.  

2. "Монголын уул уурхайн салбарын авилгын эрсдэлийн үнэлгээ" төсөл

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарсан энэхүү төслөөр уул уурхайн салбарын бүх шатанд гарч болзошгүй авилгын эрсдэлийг шинжилж, 15 гол эрсдэлийг тогтоосон. Судалгааны үр дүнг ашиглан Уул уурхайн яам авилгын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж баталсан.

3. "Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал" төсөл

2009 онд бид НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн захиалгаар төрийн байгууллагуудын цахим хуудас хуульд заасан ил тод байдлын шаардлагыг хангаж байгаа талаарх үнэлгээг хийсэн юм. Түүнээс хойш энэ үнэлгээг жил бүр гүйцэтгэж, төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын өөрчлөлт, хандлагын талаар олон жилийн мэдээлэл бүрдүүлээд байна.

4. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төсөл

Бид 2014-2015 онд Японы хөгжлийн хамтын ажиллагааны агентлагтай хамтран, хот, хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээл, тэдний сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэх боломжуудыг тодорхойлсон. Улмаар, Дэлхийн зөн байгууллагатай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суурь эрхийг хамгаалах, тэднийг боловсролд тэгш хамруулахад хувь нэмэр оруулах гол зорилготой.

5. "Тогтвортой хөгжлийн зорилтын жендерийн үзүүлэлтийн үнэлгээ" төсөл

2016-2030 оны Тогтвортой Хөгжлийн Зорилтын бэлэн байдлыг хангах, үндэсний зорилтуудаа дэвшүүлэх ажлын хүрээнд бид Монголын тогтвортой хөгжлийн зорилтын жендерийн суурь үнэлгээг НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотойгоор, IRIM судалгааны хүрээлэнгийн нэрэмжит хүлээн авалтыг “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд ба үнэлгээ” сэдвээр жил бүр зохион байгуулж байна. Мөн үнэлгээг мэргэжлийн төвшинд хөгжүүлэх зорилгоор Монголын үнэлгээний сүлжээг санаачиллаа.

6. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, хэрэгжилтийн үнэлгээ" төсөл

2016 онд хэрэгжүүлсэн энэ төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг судлах, бодлогын төвшинд шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр бидний хэрэгжүүлсэн 8 төслийн нэг юм. Уг төслөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд үнэлгээ өгч, хэрэгжилтийг сайжруулах арга замыг тодруулж, санал зөвлөмж дэвшүүлсэн.

7. "Орон нутгийн эдийн засагт бичил уурхайн оруулж буй хувь нэмрийн судалгаа" төсөл

Энэ судалгаа бол бичил уурхайн чиглэлээр бидний хэрэгжүүлсэн 10 гаруй үнэлгээ, судалгааны ажлын нэг бөгөөд Швейцар-ийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд хийгдсэн. Жил тутмын энэхүү судалгаа Монголын бичил уурхайн салбарын нөлөөгөөр орон нутагт нэмэгдсэн шууд ба шууд бус үйлдвэрлэл, ажлын байр, өрхийн ба бизнесийн орлого, татварын хэмжээг түүвэр судалгаанд үндэслэн тооцоолж, өөрчлөлтийг нь үнэлж байна.

8. "Усны талаарх мэдлэг хандлагыг тодорхойлох судалгаа" төсөл  

Байгаль орчин, ялангуяа усны асуудал олон нийтийн анхаарлыг татаж, оролцогч талуудын хооронд маргаан үүсгэдэг боловч бодлогын шийдвэр гаргахад найдвартай мэдээлэл хомс байдаг. Энэ хэрэгцээг хангах зорилгоор бид 2013 онд Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран, уул уурхайн үйл ажиллагаанаас усны нөөц болон чанарт үзүүлж буй нөлөөний талаар бүх оролцогч талын үзэл бодлыг тусгасан судалгаа хийсэн. Энэ судалгааны үр дүнд үндэслэн 2015 онд бүх оролцогч талыг хамруулсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, усны менежментийн стратегийг боловсруулаад байна.

9. "Монголчуудын субъектив сайн сайхан байдлын талаарх судалгаа"  төсөл  

Бид 2016 онд монголчуудын нийгмийн нягтрал, субъектив сайн сайхан байдлын талаарх судалгааг бие даан хийлээ. Энэ судалгаа нь хурдтай өөрчлөгдөж байгаа нийгэмд иргэд амьдралаа хэрхэн үнэлж байгааг тодорхойлох гол зорилготой. Монголд амьдралын чанарыг сайжруулах бодлогууд ихэвчлэн сайн сайхны талаарх объектив үзүүлэлтүүд (орлого г.м) дээр үндэслэгддэг ба хүмүүс өөрсдийн амьдралын чанарыг сайжирсан гэж үзэж байгаа эсэхийг орхигдуулдаг. Монголчуудын нийгмийн сайн сайхны талаарх  нэгдсэн мэдээллийн сан, системтэй судалгаа байхгүйг байгааг харгалзан үзэж 2016 онд Монголчуудын субъектив сайн сайхны судалгааны мэдээллийн санг бий болгох төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

(Тухайн онцлох төслийн нэр дээр дарснаар тайланг бүрэн эхээр нь татаж авах боломжтой. Мөн онцлох 9-н төслийн дэлгэрэнгүй тайлантай "Бидний бүтээл" цэсний "Бусад тайлангууд" хэсгээс танилцах боломжтой. )

";}