“СУДЛААЧ ОЮУТАН-2014”
IRIM-ийн сайн дурын хөтөлбөрт урьж байна.
Хөтөлбөрийн зорилго: Ирээдүйдээ хөрөнгө оруулж, мэргэжлийн туршлага хуримтлуулан, өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжих боломжийг олгож, сайн судлаач болох хүсэл эрмэлзэлтэй судлаач оюутан бэлтгэх.
Хөтөлбөрт хамрагдсан оюутныг ямар боломжууд хүлээж байна вэ?
- Судалгааны чиглэлийн мэргэжлийн дадлага туршлага
- Номын сан
- Ажиллах оффисын нөхцөл боломж
- Ирээдүйн ажлын байрны бэлтгэл
- Цаашид байгууллагатай хамтран ажиллах боломж
- Өөрийн хийж буй эрдэм шинжилгээний ажилдаа түлхэц болохуйц материал ашиглах, холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломж
- Мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллах, мэдлэг туршлага солилцох боломж
Хөтөлбөрт хамрагдсанаар
- Сайн дурын ажлын дадлага туршлагатай болох ба гадаадад суралцахаар төлөвлөж байгаа оюутнуудад CV-гээ өргөжүүлэх боломж
- Тодорхойлолт
- Сертификат
Шалгуур үзүүлэлтүүд:
- Эрх зүй, нийгмийн эрүүл мэнд, нийгмийн ажилтан, эдийн засгийн чиглэлээр их дээд сургуульд сурдаг
- 3 болон 4-р курсын оюутан
-Дүнгийн голч 3,0 –аас доошгүй байх
- Англи хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
Дээрх шалгуур үзүүлэлтийг хангасан тус хөтөлбөрийг сонирхож буй оюутнууд өөрсдийн CV болон нотлох материалаа officem.irim@gmail.com хаягаар 2014 оны 11-р сарын 21-ний дотор ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 70117101 утсаар болон www.irim.mn вэб сайт, facebook.com/irimongolia хаягаар авна уу.
";}