Мэдээ мэдээлэл
IRIM судалгааны хүрээлэн “Үр Нөлөөний Үнэлгээ”-ний Азийн хамгийн анхны, хамгийн том хуралд оролцлоо
03/11/2015
IRIM судалгааны хүрээлэн “Үр Нөлөөний Үнэлгээ”-ний Азийн хамгийн анхны, хамгийн том хуралд оролцлоо
a:3:{s:10:"short_desc";s:372:"IRIM судалгааны хүрэлэн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслүүд “үр дүнтэй байна уу, яагаад, ямар өртгөөр” гэдгийг  үнэлэх, үр нөлөөний үнэлгээнд шаардлагтай үнэн бодит баримт мэдээ бүрдүүлж ажилладаг билээ.";s:5:"image";s:0:"";s:4:"desc";s:2909:"

IRIM судалгааны хүрэлэн хөгжлийн бодлого, хөтөлбөр, төслүүд “үр дүнтэй байна уу, яагаад, ямар өртгөөр” гэдгийг  үнэлэх, үр нөлөөний үнэлгээнд шаардлагтай үнэн бодит баримт мэдээ бүрдүүлж ажилладаг билээ.

Энэ удаад манай байгууллагаас “Making Impact Evaluation Matter” буюу “Үр нөлөөний үнэлгээг Ашиглах нь” хэмээх Азийн төдийгүй олон улсад хамгийн том чуулга уулзалтанд оролцлоо. Уг хуралд дэлхийн 50 гаруй улс орны 600 гаруй судлаачид, шийдвэр гаргагчид, төлийн менежерүүд, хөгжлийн тусламжийн ажилтнууд оролцлоо.

Хурал нь Филиппиний Манила дахь Азийн хөгжлийн банкны төв байр дээр 2014 оны 9 сарын 1-5-ны өдрүүдэд АХБ, 3ie, “Филиппиний хөгжлийн судалгааны институт” нар хамтран амжилттай зохион байгуулллаа.

Чуулга уулзалтаар 150 гаруй илтгэл тавигдсан. Илтгэлийн гол сэдэв нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, нийгмийн хамгаалал, олон нийтийн оролцоо зэрэг салбаруудад хэрэгжиж буй томоохон хөтөлбөрүүдийн үр нөлөөний үнэлгээ байв. 

IRIM судалгааны хүрээлэн энэхүү хурлаас олон улсын түвшинд хэрэглэгдэж буй үр нөлөөний үнэлгээний түгээмэл арга, сайн жишээг судлах, өөрсдийн гүйцэтгэж буй үнэлгээний ажлуудын үр дүнг бусадтай хуваалцах, бодит амьдрал дээр үнэлгээг хийхэд гарч буй тулгамдсан асуудлуудын талаар олон талын шийдэл гаргах зэрэг чиглэлээр төвлөрч ажиллалаа.

Дашрамд дурдахад 2014 онд манай судлаачид Япон, Канад, АНУ, Өмнөд Солонгос, Унгар зэрэг орнуудад болсон жендэр, социологийн шинжлэх ухаан ба судалгаа, авлигатай тэмцэх үйл ажиллагаа зэрэг чиглэл чиглэлийн томоохон хурлуудад оролцоод байна.

";}