Мэдээ мэдээлэл
ЭМЯ-наас нийгмийн эрүүл мэндийн судалгаа гүйцэтгэх “Ёс зүйн зөвшөөрөл” авлаа.
03/11/2015
ЭМЯ-наас нийгмийн эрүүл мэндийн судалгаа гүйцэтгэх “Ёс зүйн зөвшөөрөл” авлаа.
a:3:{s:10:"short_desc";s:1347:" IRIM судалгааны хүрээлэн нь “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр Баянхонгор аймагт хэрэгжсэн “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн үнэлгээний судалгааг гүйцэтгэхээр шалгарсан. Энэхүү үнэлгээний судалгааны хүрээнд төслөөс үр ашиг хүртсэн судалгааны зорилтот хүн ам болох жирэмсэн, хөхүүл эхчүүд, 0-59 сартай хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийх юм.  Тиймээс судалгааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийн тулд судалгааны багийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургууль (ЭМШУИС)-ийн “Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль”(НЭМС)-ийн эрдэмтэд, хоол судлаач, хүүхдийн эмч нартай хамтарсан багийг бүрдүүлэн судалгааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхээр зорьсон.";s:5:"image";s:10:"images.jpg";s:4:"desc";s:4191:"

     IRIM судалгааны хүрээлэн нь “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын санхүүжилтээр Баянхонгор аймагт хэрэгжсэн “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн үнэлгээний судалгааг гүйцэтгэхээр шалгарсан. Энэхүү үнэлгээний судалгааны хүрээнд төслөөс үр ашиг хүртсэн судалгааны зорилтот хүн ам болох жирэмсэн, хөхүүл эхчүүд, 0-59 сартай хүүхдүүдийн хоол тэжээлийн байдлыг үнэлэх зорилгоор эрүүл мэндийн үзлэг шинжилгээг хийх юм.  Тиймээс судалгааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийн тулд судалгааны багийг Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургууль (ЭМШУИС)-ийн “Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль”(НЭМС)-ийн эрдэмтэд, хоол судлаач, хүүхдийн эмч нартай хамтарсан багийг бүрдүүлэн судалгааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхээр зорьсон.

     Судалгаанд оролцож буй хүмүүсийг эрүүл мэнд, сэтгэл зүйн болон бусад эрсдлээс хамгаалах үүднээс эрүүл мэндийн чиглэлээр хийгдэж буй тархвар зүйн судалгаа бүр ёс зүйн хяналтад хамрагдах ёстой. Тиймээс хүнийг оролцуулан хийх био анагаахын судалгаа болохын хувьд эрүүл мэндийн судалгааны ёс зүйн зөвшөөрөл авах шаардлага зүй ёсоор бий болсон юм. 

Энэ ажлын хүрээнд ёс зүйн зөвшөөрөл авах үндсэн 2 шат болох

  • ЭМШУИС-ийн НЭМС-ийн “Эрдэмтдийн зөвлөлийн хурал”-д судалгааны арга зүй
  • Эрүүл Мэндийн Яамны “Ёс Зүйн Хяналтын Хорооны хурал”-д судалгааны ёс зүйн асуудал  зэргийг тус бүр танилцуулан оролцсон.

   Энэхүү ажлын үр дүнд Эрүүл Мэндийн Яамны Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Хорооны 2013 оны 3-р сарын 7-ны № 02 тоот тогтоолоор  судалгааг  гүйцэтгэх зөшөөрлийг хүлээн авсан.

    IRIM судалгааны хүрээлэнгийн  хувьд энэхүү судалгаа нь хүнийг оролцуулан хийж буй  биоанагаахын анхны судалгаа болж байна.  Тиймээс энэхүү судалгаа нь байгууллагын хувьд  цаашид биоанагаахын  салбарт гүйцэтгэх олон судалгааны эхлэл нь болж, нийгмийн эрүүл мэндийн судалгааны ажлыг 1 шатаар ахиулсан,  өндөр ач холбогдол бүхий  мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн  судалгаа болж байна.

    Энэхүү ёс зүйн зөвшөөрлийг авах ажлыг амжилттай гүйцэтгэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган хамтран ажилласан эрдэмтэн, профессорууд болон хоол судлаач, хүүхдийн эмч нартаа талархал илэрхийлье.

";}