Мэдээ мэдээлэл
“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ”
16/10/2015
“НЭГ ЦОНХНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ТӨСЛИЙН СУУРЬ СУДАЛГААГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ”
a:3:{s:10:"short_desc";s:787:"IRIM судалгааны хүрээлэн нь 2013 оны 4 сард Щвейцарын Хөгжлийн Агентлагийн (ЩХА) “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслийн хүрээнд Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв (ХАБСТ)-өөс зарласан “Нэг Цонхны Үйлчилгээ”-гээр үйлчлүүлэгч иргэд болон үйлчилгээний ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтоох судалгааны хүрээнд суурь болон харьцуулсан судалгааг хийхээр шалгарсан юм. ";s:5:"image";s:8:"1 ts.jpg";s:4:"desc";s:4083:"

IRIM судалгааны хүрээлэн нь 2013 оны 4 сард Щвейцарын Хөгжлийн Агентлагийн (ЩХА) “Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах” хөтөлбөрийн “Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нь” төслийн хүрээнд Хүний Аюулгүй Байдлын Судалгааны Төв (ХАБСТ)-өөс зарласан “Нэг Цонхны Үйлчилгээ”-гээр үйлчлүүлэгч иргэд болон үйлчилгээний ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтоох судалгааны хүрээнд суурь болон харьцуулсан судалгааг хийхээр шалгарсан юм. 

    Энэхүү ажлын хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь 2013 оны 4-р сараас 7-р сар хүртэлх хугацаанд энэхүү төслийн суурь судалгааг хийж гүйцэтгэж байна. Суурь судалгааны гол зорилт нь НЦҮ-ний төвөөс үйлчилгээ авч буй иргэд болон НЦҮ-нд ажиллаж буй ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлэх байсан бөгөөд мөн түүнчлэн төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор үйлчилгээ үзүүлэхэд ажилтнуудад учирдаг хүндрэл бэрхшээл болон тэдний чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, НЦҮ-ний байр, танхим, тоног төхөөрөмж, тавилга зэрэг ажлын орчин нөхцөл байдлын талаар үнэлгээ хийх зорилттой байсан юм. 

    Энэхүү судалгаанд 2007 оноос 2011 он хүртэлхи хугацаанд байгуулагдсан 8 дүүрэг, 20 аймагт үйл ажиллагаа идэвхитэй явуулж буй нийт 28 НЦҮ-ний 140 ажилтан болон үйлчлүүлж буй 1050 үйлчлүүлэгчийг хамруулсан. 

   Уг судалгааны мэдээллийг асуумж, ажиглалт болон фокус бүлгийн ярилцлагын аргыг ашиглан цуглуулсан бөгөөд тал бүрийн оролцогчдыг хамруулж, судалгааны олон төрлийн аргыг ашигласанаар судалгааны зорилго болох иргэд, ажилтнуудын сэтгэл ханамжийг тодорхойлоход нөлөөлж буй хүчин зүйлүүдийн шалтгаан, тайлбар, хоорондын хамаарлыг бодитоор тодорхойлоход давуу талыг бий болгосон юм. 

   Энэхүү судалгааы үр дүнг захиалагч байгууллага болон оролцогч талуудад танилцуулах бөгөөд, судалгааны үр дүн нь хөтөлбөрийн үйл ажиллагааг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулахад ашиглагдаж байгаа юм.

     Талбар дахь судалгааны ажлыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ХАБСТ болон 28 цэгт НЦҮ төслийг ахлан ажиллаж буй зохион байгуулагчид, судалгаанд идэвхитэй оролцож өөрсдийн үнэ цэнэтэй санал бодлыг хуваалцаж, мэдээлэл өгсөн НЦҮ-ний ажилтнууд болон НЦҮ-ээр үйлчлүүлж буй иргэддээ талархал илэрхийлье.

";}