Мэдээ мэдээлэл
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн 17 дугаар Талуудын бага хурал (COP17)-ын үеэр төслийн үр дүн, гарсан сургамжаа танилцууллаа.
24/08/2026
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн 17 дугаар Талуудын бага хурал (COP17)-ын үеэр төслийн үр дүн, гарсан сургамжаа танилцууллаа.

АХБ-ны дэмжлэгтэй, ЖҮХАА болон IRIM судалгааны хүрээлэн хамтран 2024–2026 онд хэрэгжүүлж буй "Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” төслийн баг 2026 оны 8-р сарын 23-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц (UNCCD)-ийн 17 дугаар Талуудын бага хурал (COP17)-ын үеэр төслийн үр дүн, гарсан сургамжаа танилцууллаа.

💡Илтгэлдээ хөдөөгийн эмэгтэйчүүд бэлчээрийн малын өмчийн ердөө 18.3%-ийг эзэмшиж, гэр бүл, өрхийн цалингүй ажлын 75.9%-ийг дангаараа хийж байгаа хэдий ч орон нутгийн уур амьсгалын шийдлийн гол мэдлэг, чадавхийг тээж явдгийг онцлон танилцуулав. Мөн жендэрийн шинжилгээ, хүйсээр ангилсан мэдээллийг бодлого төлөвлөлтийн эхний шатнаас нэгтгэх, эмэгтэйчүүд удирдсан ногоон бизнесийг санхүү, зах зээлийн дэмжлэгээр өргөжүүлэх, шийдвэр гаргалтад орон нутгийн иргэдийн оролцоог хангах чиглэлээр төслийн хүрээнд бий болсон үр дүн, амжилт, туршлагыг хуваалцлаа.