Мэдээ мэдээлэл
ISO 27001: Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж эхэллээ
29/05/2026
ISO 27001: Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж эхэллээ

📌ISO 27001: Мэдээллийн аюулгүй байдлын стандартыг нэвтрүүлж эхэллээ

IRIM Судалгааны хүрээлэн мэдээллийн аюулгүй байдлын менежментийн олон улсын ISO 27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлаа эхлүүллээ. Энэхүү ажлыг "UPR Consulting" компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD)-ны Жижиг, дунд бизнесийг дэмжих тэтгэлгийн хүрээнд санхүүжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд байгууллагуудын боловсруулж, хадгалж буй мэдээллийн хэмжээ эрчимтэй өсөж байгаа төдийгүй мэдээллийн алдагдал, кибер эрсдэлтэй холбоотой шаардлага ч өндөрссөөр байна. Тиймээс ISO 27001 стандартыг нэвртүүлэх ажлын хүрээнд мэдээлэлтэй холбоотой бодлого, журам, дотоод үйл явц болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын шаардлагатай нийцүүлэн үнэлж, сайжруулах юм.

Судалгааны байгууллагуудын хувьд мэдээллийн чанар, мэдээллийн аюулгүй байдал хоёр салшгүй холбоотой. Иймээс энэхүү ажил нь байгууллагын үйл ажиллагааны найдвартай байдал, хариуцлагыг бэхжүүлэх дараагийн алхам болох юм.