Эрхэм хүндэт хамтрагч байгууллагууд, судлаачид, зөвлөхүүд та бүхэндээ IRIM Судалгааны Хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 18 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Та бүхэнтэй хамтран мэдлэгт суурилсан шийдвэр гаргалтыг дэмжиж, хөгжлийн салбарт бодит хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье.
Цаашид бид энэхүү хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлж, хараат бус, чанартай, үр нөлөө бүхий шийдэл, хамтын үнэ цэнийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.