Мэдээ мэдээлэл
“Судлаач оюутан 2025” хөтөлбөрийн оролцогчдод зориулсан “Судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, контент бүтээх, түгээх арга зүй” сэдэвт сургалт амжилттай боллоо
01/12/2025
“Судлаач оюутан 2025” хөтөлбөрийн оролцогчдод зориулсан “Судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, контент бүтээх, түгээх арга зүй” сэдэвт сургалт амжилттай боллоо

✍🏻“Судлаач оюутан 2025” хөтөлбөрийн оролцогчдод зориулсан “Судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах, контент бүтээх, түгээх арга зүй” сэдэвт сургалт амжилттай боллоо. Сургалтыг зочин багш ub.life сайтын Ерөнхий редактор О.Анхзаяа удирдан явуулж, судалгааны үр дүнг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх арга техник, контентын төрөл, түгээх стратеги зэрэг практик мэдлэгийг олгов.

🤩Оюутнууд инфографик боловсруулах, богино хэмжээний видео контентын санаа гаргах, зорилтот бүлэгт тохирсон мэдээлэл түгээх дадлага хийж, судалгааны ажлаа илүү хүртээмжтэй болгох ур чадвараа хөгжүүллээ.