Жендэрийн эрх тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд олон улс анхаарал хандуулж байна.
“Жендэрийн тэгш байдал ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдэвт олон улсын хурал 5-р сарын 22, 23-нд зохион байгуулагдлаа. Хурлын үеэр олон улсын сайн туршлагыг солилцож, уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх бодитой алхмуудыг хамтран тодорхойлж, хурлын үр дүнд Уриалгыг баталлаа.
Уриалгыг 2025 оны 11-р сард зохион байгуулагдах Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 30-р бага хурал (СОР30)-д өргөн барих, шинэчлэгдсэн жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх салбар зөвлөлүүдийн 62-р хуралдаан (2025 оны 6-р сар)-д санал болгон хүргүүлэх юм.
Олон улсын хурал нь дараах гол сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хуралд нийт 9 орон, 11 олон улсын хөгжлийн байгууллагын 200 гаруй зочид төлөөлөгчид оролцсон. Мөн энэхүү олон улсын хуралд “Уур амьсгалын өөрчлөлт ба жендэрийн эрх тэгш байдал”-ын чиглэлээр чадавхжуулж буй хөдөөгийн 10 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хүрэлцэн ирж оролцлоо.
Хурлыг Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Жендэрийн Үндэсний хороо (ЖҮХ), Азийн Хөгжлийн Банк (АХБ) хамтран зохион байгуулсан бөгөөд IRIM судалгааны хүрээлэн энэхүү хурлын агуулгын бэлтгэлийг хангахад зөвлөх үйлчилгээ үзүүлж ажиллалаа.