“Уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариу арга хэмжээний чадавхыг үнэлэх судалгаа”-ны урьдчилсан үр дүнг эрүүл мэндийн салбарын оролцогч талуудад танилцууллаа.
Үндэсний хэмжээнд зохион байгуулсан уг судалгаа нь эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, дадлыг үнэлэхээс гадна уур амьсгалын өөрчлөлтөд эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ, барилга байгууламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээ авах чадавхыг үнэлсэн билээ.
2024 оны 12-р сарын 12-ны өдөр судалгааны урьдчилсан үр дүнг эрүүл мэндийн салбарын гол оролцогч талуудад танилцууллаа. Уулзалтад ЭМЯ, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд, Дүүргийн эрүүл мэндийн төвүүд, ХӨСҮТ, ХСҮТ, ЗӨСҮТ, СЭМҮТ болон олон улсын хөгжлийн түнш байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцов.
Уулзалтын төгсгөлд судалгааны үр дүнг бодит ажил хэрэг болгоход анхаарах зүйлс болон судалгааны зөвлөмжүүдээс эрүүл мэндийн байгууллагуудын нэн түрүүнд хэрэгжүүлж болох ажлууд дээр санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.