Мэдээ мэдээлэл
БИЧИЛ, ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ 
11/12/2024
БИЧИЛ, ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ 

БИЧИЛ, ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УДИРДАМЖ 

“Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон жендэрийн мэдрэмжтэй бодлогоор дамжуулан хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын жендэрийн тэгш байдлыг сайжруулах нь” нь техникийн туслалцааны төсөл”-ийн жендэр, хяналт шинжилгээ үнэлгээний зөвлөх үйлчилгээний ажлыг Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны санхүүжилтээр Жендэрийн Үндэсний Хороотой хамтран IRIM судалгааны хүрээлэн 2024-2026 оны хооронд хэрэгжүүлж байна.  

Төсөл хэрэгжүүлэх зорилтот орон нутгуудаар Төв аймгийн Жаргалант сум, Баянчандмань сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Цэнхэрмандал сумдыг тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгосон. Хөтөлбөрт шалгарсан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулж чадавхжуулах, санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөгжүүлэх, сайн туршлагыг бий болгож, түүнийг түгээн дэлгэрүүлэх ажлуудыг хийх юм.  

🎯Хөтөлбөрийн хамрах хүрээ 

  • Төв аймгийн Жаргалант сум, Баянчандмань сум, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, Цэнхэрмандал суманд албан ёсны бүртгэлтэй байх 

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхэлж буй, бизнесийн тодорхой туршлагатай ЖДҮ, бичил бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байх 

  • Байгууллагын засаглалын хэлбэр нь ХХК, хоршоо, бүлэг нөхөрлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн (Өрхийн бизнес эрхлэгч, малчин, тариаланч) байх 

📍Хөтөлбөрт оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага 

  • Хөтөлбөрийн 3-д заасан “Хамрах хүрээ”-нд багтсан байх 

  • Хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай, хариуцлагатай оролцож, өөрийн бизнесээ өргөжүүлэх хүсэл, эрмэлзэлтэй байх 

  • Бизнес нь байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход хувь нэмэр оруулах боломжтой байх 

  • Бизнес нь өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй, олон хүүхэдтэй, хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүст үр өгөөжтэй байвал давуу тал болно.  

🌟Төслөөс хүртэх үр ашиг 

Сүүлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 10 бизнес эрхлэгч цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж, сайн туршлагыг бий болгоход төслийн зүгээс дараах зөвлөх үйлчилгээ болон санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ. Үүнд: 

  1. Бизнесийн оношилгоо хийлгэх (таны бизнесийн нөөц, инновац, маркетинг, үйл ажиллагаа, санхүүгийн шинжилгээг цогцоор нь хийж, үр дүнг нэгтгэн, тулгарч буй асуудлуудыг тодорхойлно) 

  1. Тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зөвлөх үйлчилгээ авах (шаардлагатай сургалт, зөвлөгөө, дагалдуулан сургах) 

  1. 16 хүртэлх сая төгрөгийн (5000$) буцалтгүй тусламж авах (тусламжийг ямар үйл ажиллагаанд зарцуулах талаар тус бүр хариуцлагын гэрээ хийгдэнэ) 

🗂Бүрдүүлэх материалын жагсаалт 

  • Бүртгэлийн хуудсыг бөглөх /Маягтын дагуу бөглөнө/ 

  • Улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа бол хуулбарыг хавсаргах 

  • Орлогын татвар төлдөг бол татварын тодорхойлолт /Татварын өртэй байж болно/ 

  • Санхүүгийн тайлан гаргадаг бол 2023 оны тайланг хавсаргах 

  • Ажлын байр, бүтээгдэхүүний зургийг хавсаргах. 

 

Сонгон шалгаруулалтын үргэлжлэх хугацаа 

  • 2024.12.10-2024.12.24 - I шатны сонгон шалгаруулалт 

  • 2025.01.02-2025.01.10 - II шатанд тэнцсэн оролцогчдод мэдэгдэх 

  • 2025.01.13-2025.01.24 – II шатны сонгон шалгаруулалт 

  • 2025.01.26-2025.01.27 – III шатанд тэнцсэн оролцогчдод мэдэгдэх 

  • 2025.02.01-2025.02.15 – III шатны сонгон шалгаруулалт, тэнцсэн оролцогчдод мэдэгдэх 

Сонгон шалгаруулалтын журам 

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулна. Үүнд: 

I шатны сонгон шалгаруулалт: 

  • Анхан шатны материалыг оролцогчдоос хүлээн авах 

  • Оролцогчдын материалыг үнэлж эхний сонгон шалгаруулалтыг хийх 

II шатны сонгон шалгаруулалт: 

  • Оролцогчидтой биечлэн болон онлайнаар ярилцлага хийж, оролцогчдыг шалгаруулах 

III шатны шалгаруулалт: 

  • Оролцогчдын бизнестэй газар дээр нь танилцаж, сүүлийн шалгаруулалтыг хийж, нийт 10 шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг эцэслэн сонгох. 

Холбоо барих мэдээлэл 

Сонгон шалгаруулалтын онлайн формыг 2024 оны 12 дугаар сарын 24-ны 23:59 цагийн дотор бөглөж ирүүлсэн байна.  

 

Онлайнаар материалыг бүрдүүлж илгээхэд хүндрэлтэй байвал цаасаар болон nandintsetseg@irim.mn цахим хаягаар бүрэн гүйцэт бөглөсөн анкет, бүрдүүлэх материалыг ирүүлэх боломжтой. Цаасан хэлбэрээр ирүүлэх тохиолдолд Монгол шуудангаар СБД, 6-р хороо, 48-р байрны 301 тоотод байрлах IRIM судалгааны хүрээлэн хаягт ирүүлнэ.  

Холбоо барих утас: 70117101  

Хөтөлбөрийн талаар асууж тодруулах зүйлсийг https://www.facebook.com/share/g/1EiTWVh5MU/ группээр авах боломжтой.