Мэдээ мэдээлэл
ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2024 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
28/11/2024
ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2024 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

📣ЖИЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТ - 2024 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

IRIM судалгааны хүрээлэнгийн "Жилийн хүлээн авалт - 2024" Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х.Бэхбатын ивээл дор 2024 оны 11 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй уг арга хэмжээгээр бид тодорхой сэдвийг хөндөж талуудын ойлголт, хандлагыг эергээр өөрчлөх, цаашлаад тодорхой үр нөлөөг нийгэмд бий болгох чиглэлээр хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэхийг зорьдог.

🌱Энэ жилийн арга хэмжээг нээн IRIM судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч Х. Бэхбат доктор үг хэлж, IRIM судалгааны хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Н.Минжирмаа “Climate Toward Action” сэдвийн дор үндсэн илтгэлийг танилцуулаа.

🟠Уг танилцуулгаар Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтыг биелүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа гол оролцогч талуудын оролцоо, туршлага, нөлөө болон түүнтэй холбоотой гол тулгамдаж буй асуудлуудыг дурдаж, байгаль орчны асуудлыг нэг салбар дангаар хариуцах ажил биш болохыг, мөн салбар дундын хамтын ажиллагаа, түүн дотроо хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхийн ач холбогдлыг онцолсон юм.

🔵Танилцуулгын төгсгөлд IRIM судалгааны хүрээлэнгийн санаачлан хэрэгжүүлдэг Уур амьсгалд тэсвэртэй хөгжлийн асуудлаарх мэргэжилтэн – судлаачдын бүлгэмийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн Үндэсний сайн дурын түншлэлийг байгуулах санаачилгыг дэвшүүллээ.

Хүлээн авалтад идэвхтэй оролцож, халуун яриа өрнүүлсэн хүндэт зочид, олон улсын болон төрийн байгууллагуудын төлөөлөл, зөвлөхүүддээ талархлаа илэрхийлье. 🤝