Өмнөговь аймгийн хөгжлийг дэмжих“Орон нутаг дах бизнес хөгжлийн урт хугацааны зөвлөх үйлчилгээ”-г үзүүлж эхэллээ.
MIRIM Consultant LLC, IRIM судалгааны хүрээлэнгийн хамтарсан баг Оюу Толгой ХХК-ийн санхүүжилтээр 2024-2026 оны хооронд хэрэгжүүлэх “Орон нутгийн хөгжлийг дэмжих бизнес хөгжлийн зөвлөх үйлчилгээ”-г Ханбогд болон түүний түншлэгч сумд (Манлай, Баян-Овоо болон Даланзадгад)-д үзүүлэх урт хугацааны төслийг эхлүүлээд байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээ нь орон нутгийн талуудыг чадавхжуулах замаар Өмнөговь аймгийн эдийн засгийг төрөлжүүлэн, хөгжүүлэхэд чиглэж байгаа ба Өмнөговь аймгийн тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой, уул уурхайн бус дараах 4 салбарт төвлөрч байна. Үүнд:
Орон нутгийн ЖДҮ болон ханган нийлүүлэгчдийн хөгжил,
Малчдын тогтвортой амьжиргаа, орлогын төрөлжилт бий болгох, орон нутгийн хоршоодын хөгжлийг дэмжих
Орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,
Орон нутгийн газар тариалан, мал аж ахуйн салбарууд
Зөвлөх үйлчилгээний хүрээнд 2024 онд дараах 12 багц ажлууд хэрэгжиж байна.