Мэдээ мэдээлэл
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа ба нийгмийн капитал” сэдэвт олон улсын симпозиум хурал амжилттай зохион байгууллаа.
07/08/2024
“Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа ба нийгмийн капитал” сэдэвт олон улсын симпозиум хурал амжилттай зохион байгууллаа.

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгаль орчны олон асуудлуудаас дутахааргүй түүний дам нөлөөгөөр нийгэм, нийгмийн сайн сайхан байдалд олон сөрөг үр дагаварууд учирсаар байна. Зарим нөхцөлд байгалийн гэнэтийн гамшиг, эрсдэлийн үед нийгмийн нэгдэл нягтрал сайжрах, хүмүүс бие биедээ туслах хандлага нэмэгддэг байхад, эсрэгээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн нөөц хомсдох, системийн тогтвортой байдал алдагдах үед олон нийтийн хамтын ажиллагаа, бие биедээ итгэх байдал сулрах зэргээр УАӨ-өөс үүдэн нийгмийн капиталын үзүүлэлтүүдэд хүчтэй өөрчлөлтүүд ажиглагддаг.

Газарзүйн байршил, нийгэм, эдийн засгийн онцлогоос шалтгаалж Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнууд УАӨ-ийн нөлөөлөлд хүчтэй өртөж байгаа бөгөөд эдгээр орнууд УАӨ-ийн эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд байж, УАӨ-ийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг идэвхтэй судалж, сурталчилсаар ирсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Зүүн болон Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнууд дахь тэсвэртэй байдал, түүнд нөлөөлөл нь нийгмийн капиталд үзүүлэх нөлөөллийг судалсан судалгааны өгүүллүүдийг хэлэлцүүлсэн Олон Улсын Симпозиум хурлыг IRIM Судалгааны хүрээлэн 2024 оны 08 сарын 1-ны өдөр зохион байгууллаа.

Хурлыг залгуулан Монгол Улсыг зорин ирсэн Зүүн болон Зүүн өмнөд Азийн 20 гаруй судлаачдад Улаанбаатар хот дахь байгалийн аливаа эрсдэлд хамгийн эмзэг өртөмтгий бүлэг болох гэр хорооллын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдтай танилцуулах талбарын аяллыг зохион байгуулсан. Талбарын аяллыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, өөрсдийн санаачлага үйл ажиллагаагаа танилцуулсан GerHub NGO хамт олон болон илтгэл хэлэлцүүлсэн, идэвхтэй оролцсон бүх судлаач, илтгэгч, зочин профессорууддаа талархлаа илэрхийлье.