Мэдээ мэдээлэл
Зуны сургалт-2024: Дипломат ур чадварыг бэхжүүлэх нь
04/07/2024
Зуны сургалт-2024: Дипломат ур чадварыг бэхжүүлэх нь

🟢Зуны сургалт-2024: Дипломат ур чадварыг бэхжүүлэх нь

IRIM судалгааны хүрээлэн нь өөрсдийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Зуны сургалт"-аа 16 дахь жилдээ 2024 оны 06 сарын 29-30-ны өдрүүдэд боллоо. Энэ жилийн сургалт нь дараах үндсэн 2 сэдвийн хүрээнд болж өнгөрлөө. Үүнд:

“Дипломат харилцааны соёл, ёслол протоколын асуудлууд” сэдвийн хүрээнд IRIM-ийн ерөнхийлөгч Б.Бэхбат дипломат харилцаа, албан ёсны хурал, айлчлалтай холбоотой анхаарах шаардлагатай асуудлуудыг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

"Албан хурал, арга хэмжээ зохион байгуулахад анхаарах зүйлс" сэдвийн хүрээнд IRIM-ийн зөвлөх Ц.Булганмөрөн цаашид олон улсын хурал, арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн анхаарах шаардлагатай асуудлыг өөрийн мэдлэг, туршлагадаа үндэслэн бусадтайгаа хуваалцлаа.