Мэдээ мэдээлэл
Дүрс зургийн аргaар нийгмийн асуудлыг судлах буюу “Photovoice” чанарын судалгааны шинэ арга зүйг туршиж байна.
08/02/2024

Манай байгууллага “Нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-ны хүрээнд жил бүр нийгмийн тодорхой бүлгүүдийг онцлон судалж ирсэн билээ. Энэ онд “Монгол Улс дах бага насны хүүхэдтэй ээжүүдийн агаарын бохирдолтой үеийн нийгмийн сайн сайхан байдал”-н судалгааг “Дүрс зургийн арга”-aар судалж байна.

Photovoice-ийн арга зүй нь зураг ба тайлбар дээр үндэслэн хөндөгдсөн асуудлуудыг цаашид шийдвэрлэж болох мэдлэг болгон хувиргадаг.

Уг арга зүйн дагуу бид бага насны хүүхэдтэй 10 ээжийг сонгон 1 сарын хугацаанд агаарын бохирдлын оргил үеийг хэрхэн даван туулж буйг дүрс зургаар баримтжуулан цуглуулж, анализ хийх юм. Судалгаагаар агаарын бохирдлоос үүдэлтэй бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгарч буй асуудлууд, тэдгээр асуудлаа даван туулах, шийдвэрлэхэд нийгмийн капиталуудын үүрэг оролцоо хэрхэн нөлөөтэй байгааг тодруулахыг зорьж байна.

Энэхүү судалгааг Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны олон улсын консорциумаас хэрэгжүүлж буй ‘Азийн хөгжиж буй улсууд дах нийгмийн капиталыг нэмэгдүүлэх замаар тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх нь’ хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэж байна.